Dienstag, 24. Juli 2012

Еврейн цохилт ба ирээдүйн эзэд


Нэлээдгүй зовсон бас нэлээдгүй шуналтай тиймээс ч хамгийн баян нэгэн хүчирхэг үндэстэн энэ дэлхийд оршин буй нь Давидын одыг дээрээ залсан Еврей нар.
Ер нь яагаад еврей үндэстний тухай сонирхох болсноо сайн мэдэхгүй юм. Гэхдээ аль багын л энэ ухаалаг хэрнээ хүйтэн мэдрэмж төрүүлсэн хүмүүс миний сонирхлын төвд байсан ба өчигдөр нэгэн найзтайгаа энэ тухай хөөрөлдсөн минь уг бичлэгийг бичих сэдлийг хүчтэй төрүүлэв.
Юуны өмнө тэр найз маань хэн байв гэдгийг цухас дурдсу. Тэр бол Австрид хүүхэд насаа өнгөрүүлсэн ч англи сургуульд сурдаг байсан болохоороо эх хэлээ Англи хэл гэж өөрөө итгэдэг, Америкт дипломатын сургууль төгсөөд одоо Австри улсын Гадаад Хэргийн яаманд түр ажиллаж буй Сири ээжтэй, Палестин аавтай араб удмын хүн билээ. Ажил мэргэжилтэй нь холбоотой болоод тэр үү түүнд сонирхоогүй, мэдэхгүй сэдэв ховор. Бид хоёр үе үе уулзаж хорвоо ертөнцийн сонин хачны талаар ярилцах ба заримдаа санал нийлж заримдаа түс тас маргалдана аа.
Өчигдрийн яриа нэг л мэдэхэд Хятадууд хүүхэд иддэг тухай руу халтирсан байв. Мань хүн ч “Чи өөрөө Хятадуудыг үзэн яддаг болохоороо ийм юм ярьж байна. Хэдэн хүн тэнэг үйлдэл хийсний төлөө чи бүхэл бүтэн үндэстнийг тэгж хэлж болохгүй” гэдэг байгаа. “Тэд нарт чинь иддэггүй юм байдаггүй юм. Чи өөрөө мэдэхгүй байж” гээд би бууж өгсөнгүй. Харин тэр “Ер нь хүүхэд иддэг гэсэн яриаг бие биенээ үзэн яддаг үндэстнүүд түүхийн туршид л тарааж ирсэн байдаг. Би хүртэл Еврей нар хүн иддэг гэж итгэдэг байсан” гэснээр бидний маргаан Еврей нар луу хандлаа. 

Тэхээр 2500 орчим жилийн өмнө одоогийн Израилын нутаг дэвсгэр дээр Еврей нар амьдарч байгаад ихэнх нь Европоор тархан амьдарсан байдаг. Цөөхөн хэд нь газар нутагтаа үлдсэн ч одоогийн Палестинчууд олноороо уг газрыг сүүлийн хоёр мянган жилийн хугацаанд эзэгнэн суурьшсан ба, тодруулбал мань найзын аавын төрсөн нутаг нь одоогийн Израилд байжээ.
Еврейчүүд нутгаасаа гараад жаргасан нь бараг үгүй. Байнгын дарамт шахалтанд, өөр шашинтай гэж ад үзэгдэн хөнөөгдөж, бөөнөөрөө алуулж байсан нь олон. Гэвч “мөнгө” гэдэг зүйлийн жинхэнэ мөн чанарыг таньсан хүмүүс юм болов уу гэж би боддог юм. Тиймдээ ч баяжсан. 

Вена хотын Еврейчүүдийн тухай товхимлыг би өнгөрсөн жил бүтэн өдөржин сууж орчуулан уншиж байснаас товчлон хүргэе. Вена хотыг үүсгэн байгуулагдсаны дараахан буюу 12 дугаар зууны дунд үед хамгийн анх ирсэн Еврей эрийг хотын дарга “зоос цохиулах” ажлаар гэр бүлийнхний нь хамт урьжээ. (Бүүр тэр цагт л мөнгөний нарийн ухааныг олчихсон байж шүү!!!) Тэр хүний араас олон олноор ирсээр байсан Еврейчүүд хоёр, гурван зууны дараа ч  нутгийн иргэдтэй огт уусаагүйгээр үл барам өөрсдийн зан заншил шашнаа хадгалсаар амь бөхтэй, амьжиргаа дээгүүр аж төрдгөд атаархахдаа зүйл зүйлээр хахин хавчсан байдаг. Жишээ нь Еврей хүн газар тариалан, гар урлал, гахай шувуу тэжээх зэрэг аж ахуй эрхлэх, тийм төрлийн бүтээгдэхүүн зарж борлуулах эрхгүй байсан, сургуульд сурах, хотын төв газраар явах эрхээ хасуулсан, ганц нэгээрээ явж байхад нь зүйл бүрээр дээрэлхэх нь энгийн үзэгдэл болсон гэх мэт. Ганц л зүйлийг эрхэлж болдог байсан нь “мөнгө зээлэх”. Мөнгөгүй болсон нутгийн иргэд аргаа барсан үедээ хаанаас баяжаад байдаг нь үл мэдэгдэх Еврей нараас хүүтэй мөнгө авдаг байлаа. Учир нь тэр үед Христийн шашинд мөнгө хүүлэхийг хориглосон байж. Еврейн шашинд энэ нь хориотой биш. Тэр ч байтугай хаан нь аян дайн хийхдээ Еврей нараасаа мөнгө зээлж байсан гээд бод. Гэвч энхийн цагт дарамт шахалт ихтэй хэвээрээ байсан ба амьдралд цөхөрсөн ядуу Еврей нар сүмдээ цуглараад өөрсдийгөө шатааж амиа егүүтгэсэн тохиолдол ч цөөнгүй байв гэж бичсэн байсан. Цаг арай нааштай болсон үе нь мянга долоон зуугаад оны үе. Тухайн үедээ Европын бас л нэгэн хүчирхэг улсын тоонд зүй ёсоор багтдаг байсан Австри-Унгарын эзэнт гүрний нэгэн хаан Вена хотынхоо Еврейчүүдэд анх удаа нутаг зааж өгсөн байдаг. Тэр газар нь тухайн үедээ хотоос холгүй орших нэг тосгон байсан бол одоо Вена хотын нэг хэсэг буюу хоёрдугаар дүүрэг нь болсон. Одоо ч тэнд сонин малгай, этгээд сахал бүхий Еврей нар олон хөлхөлдөнө.
Ингээд тэд хөөцөлдсөөр тосгондоо сургууль байгуулах эрхтэй болжээ. Арван есдүгээр зууны сүүл хагас гэхэд Еврей эмч, эрдэмтэд төрөн гарч нэг үгээр хэлэхэд сэхээтний давхарга бий болов. Хаант засагт нөлөөлөх сувагтай болохыг зүйл бүрээр оролдсоор байсан байдаг. Мөн энэ цагаас дэлхийн бусад улсад амьдран суух ижил үндэстнүүдтэйгээ холбоо тогтоож газар газрын Жүүдүүд ариун газар болох Израилдаа очих ёстой хэмээх үзэл санааг болгоомжтойгоор цухалзуулж эхэлжээ. Америкийн Жүүдүүд бас америктаа маш нөлөөтэй болсон байлаа. Гэвч Дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл энэ асуудал “зөн мөрөөдөл”-ийн төдий байсан юм. Гитлерийн Германуудад олон сая хүнээ алдсаныг шалтаглан НҮБ-д санал хүсэлтээ тууштай тавьснаар 1948 онд Палестинаас газар тасдан Израил улсыг байгуулав. Иерусалимаа авч чадав.
Үүнд дэлхийн даяарх Еврейчүүд өдийг хүртэл маш хүчтэйгээр нөлөөлсөөр байгаа билээ. Тэд жил бүр маш их хэмжээний мөнгийг орчин үеийн армидаа зарлагаддаг. Америк ч чадлынхаа хэрээр тусалдаг. Яагаад Америк тусалдаг вэ?
Америкийн баруун эрэг, зүүн эргийнхэн бол цаг үетэйгээ хөл нийлүүлж алхдаг гэх юм уу, дэвшилтэт үзэл санаатай хүмүүс байдаг бол төв хэсгийнхэн нь нэлээн хуучинсаг, тэр тусмаа загалмайтны шашны евангилист урсгалд гүнээ бишрэгчид байдаг ба тэдний дийлэнх нь “хэрвээ Еврей нар ариун газраа эргүүлэн авбал Есүс Христ энэ дэлхий дээр эргэн ирнэ” гэж бат итгэдэг учраас энэ үйл хэрэгт идэвхийлэн зүтгэдэг байна. Хэрвээ Америкт ерөнхийлөгч юм уу, сонгуульд өрсөлдөж буй хэн нэгэн Еврей нарын тухай эвгүй зүйл хэлбээс тухайн газраас олонхын санал авах шаансгүй болдог юм гэнэ. Тийм  ч болохоор тэнд Еврейн хөрөнгө оруулалт бүхий олон төрлийн тусламжийн үйл ажиллагаанууд хэрэгждэг байна. Түүнчлэн АНУ-ын парламентад хүчирхэг нөлөөлөл бүхий улс төрийн хэд хэдэн бүлэглэл байдаг. Эдгээр бүлэглэлүүдийг тодорхой үзүүлэлтээр харьцуулсан жагсаалт жил бүр гардаг бөгөөд айргийн тавд Еврейн бүлэглэл ороогүй байх нь үгүй. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх нь мэдээж манай Жүүдүүдийн өмч байна. Энэ бол нийгмийн сэтгэлзүйг өөрсөддөө татах хамгийн үр дүнтэй арга шүү, нэг талыг хэт хайрласан мэдээлэл үндсэндээ тархи угаалт л гэсэн үг..?

Дэлхийд хамгийн анх “мөнгө хүүлэлт”-ийг санаачилж, өдгөө дэлхийг өр, зээлийн торонд оруулчихаад буй хүмүүс нь зоосон мөнгө цохьдог байснаасаа доллар хэвлэдэг болтлоо хөгжсөн Еврей нараас өөр хэн байхав. Өөрийнхөө хутгасан жанхуугаа “жанхуучин гуай” даанч сайн мэдэлгүй дээ. Тиймээс ч тэд хамгийн баян хүмүүс. Жил бүр Палестин дахь Израилын газар нутаг өргөссөөр... Палестинд ардууд нутгаа хамгаалан тэмцсээр. Тэд ядуу, зэвсэггүй учраас зарим нь амиа золиосолж бөмбөг дэлбэлнэ. Үүгээр шалтаглан Израилууд Палестинд хаа сайгүй хяналт, тагнуул, дурангаа оруулж цэргийн хүчээр ноёрхлоо тогтоосон ба урьд нь Израилд байсан Палестинчууд төрсөн нутагтаа орон эрхгүй болчихсон. Дэлхийн хэвлэл мэдээллээр харин дараах утгатай мэдээлэл цацагдана. “Палестины алан хядагч, амиа золиослогч хоёр эр энгийн иргэдийн өглөөний цайгаа ууж байсан кафед бөмбөг дэлбэлж ... хүний амь нас эрсэдлээ” гэх мэт. 

Ер нь тэгээд Дундад Азид цэрэг зэвсгийн баазаа байгуулах нь Америкийн хувьд “газрын тосны нөөцтэй ойртох” сайхан боломж. Үүнийг зөвхөн Еврейчүүдэд туслахын төлөө гэж харвал бас дутуудах юм болов уу. Түүнчлэн Иерусалим бол Ази, Европын дунд оршдогоороо газарзүйн үнэ цэнээ одоо болтол алдаагүй. Загалмайтны аян дайн ч бас энэ газрын төлөө болж өнгөрсөн билээ. Мусульман удирдагч Саладдин тэрхүү дайныг зогсоосон гэж хүмүүс боддог ч ер нь бол Европууд буцаад ирэх л байсан, гагцхүү дорно зүгээс ирсэн Монголын эзэнт гүрний цөөхөн хирнээ гайхалтай эрэлхэг цэргүүд, мэргэн жанжид христ лал гэлтгүй нэгэн тугийн дор нэгтгэсэн учраас шашны үзлээр шалтагдсан уг аян дайны утга учир алдагдаж, Ромын пап, европын хаад хатдын Иерусалимд ноёрхлоо тогтоох гэсэн асар их шунал айдас хүйдсээр солигдон “Мөнх Тэнгэр нь дайчиддаа хэрх” хэмээхийг хүлээж омгоо хийсгэж дүмбийн суусан бөлгөө. Басхүү хоорондоо нэгдэн нягтарсан ба энэ нь ирээдүйн буюу өнөөдрийн улсууд үүсэх анхдагч шижим байлаа. Үнэндээ Монголчууд очоогүйсэн бол Аллах, Христийн хүүхдүүд хоорондоо алалдаад дуусах байсан биз ээ.
Зиа өнөөгийн байдал ч дордсон уу гэхээс дээрдээгүйдэг. Долоон тэрбум өлсгөлөн хүн хамтраад хэдэн Еврей нарын сэдлээр “санхүү” гэдэг бас нэгэн “шашин”-д сохроор сүсэглээд байгаль дэлхий рүүгээ дайрч байгаа харагдана. Техник, өөрөөр хэлбэл шинжлэх ухаан гэдэг "зэвсэгтэй". Нум сум нь угтаа ан ав хийхэд тустай аж ахуйн хэрэглэгдэхүүн байгаа юм. Дайны үед хүмүүс бие бие рүүгээ шагайснаар зэвсэг болсон. Шинжлэх ухаан ч бас хүнийг хөгжүүлэх, орчноо танин мэдэж, байгальтайгаа зохицон амьдрахын тулд үүсэн бий болсон. Харин өнөөдөр хүн төрөлхтөн түүний тусламжтайгаар оршихуйгаа, өөрсдийгөө, үр удмаа дэлхийтэйгээ сөнөөхөөр ханцуй шамлан буй.
Инээдтэй нь хүчирхэг баян Еврей нарын юу хийгээд, хүн төрөлхтнийг хааш нь хөтлөөд байгааг анзаарч хараад бусдадаа ойлгуулахыг хичээн байх нь хэдэн бор Монголчууд. Үлгэрээр бол даахьтай даагатай нусгай хүү. Атгаалжин мангас байдаг юм уу айшхи шулам байдаг юм уу атаатан дайсан, ар өврийн зарц нар нь хүүг “хөөрхөн бацаан” хэмээн шоолж басна. Өнөөдөр Монголчуудыг хүн төрөлхтөн бас л дооглосон, үл тоомсорлосон янзтай харж байна. Бүүр өргөн дэлгэр газар нутгийг нь “эдийн засгийн аргаараа” эзлэн хоосруулахыг зорин ирж байна. Яс нь пиавар, мах нь хаймар болсон жангийн үнэртэй Гуулингийн боолууд хүртэл Монголчууд Солонгосын нэг хэсэг байсан юм гэх санаа цухалзуулж уур хүргэх. Цохдож нэг үзнэ, нясалж нэг үзнэ, одоо давраад өшиглөж байна... Монголчууд тэссээр л. Цаг нь л арай болоогүй юм уу даа. Гэхдээ зүрх нь омогшоод, Хөх Толбо нь сэргээд эхэлчихсэн.
Дэлхийн хаа сайгүй Хөх Монголын үрс улс үндэстэн бүрийн соёл, ахуй, уламжлал, хэл, сэтгэлгээтэй нь танилцан эрэн бэдэрч ахуй. Хэрвээ Монголдоо баян тансаг байсан бол эх нутагтаа л хөлөө ачаад суугаад байх хүмүүс шүд зуун тэсч энд тэнд амьдрахдаа олныг ухаарна, танин мэднэ, басхүү эх орноо сэтгэлдээ дээдэлнэ. Эргэлдэгч дэлхийн ирээдүйн эзэд шүү дээ. Ингэж танилцахаас өөр аргагүй юм. Тиймээс өнөөдөртөө Монгол ядуу байгаа нь Мөнх Тэнгэрийн учир зангидсан таалал ажгуу.
Ган болд давтахын тулд байн байн галд дүрэн улайсгадгийн адилаар Монголчууд хувь заяаны хүндхэн сорилтуудыг давсаар өдийг хүрсээн. Эцсийн цохилт, эцсийн хурцлалт Еврейчүүдээс ирж байна. Ядарч сульдсан нь тоймгүй гэж биднийг ам уралдан шаагих л юм. Үнэндээ “ядарсан Монгол” гэж бидэнд “ойлгуулчихаад” байгаа учраас л Монголчууд гадныхныг шүтээд байгаа юм. Бид ядраагүй шүү!!!
Оюуны гайхамшигт бүтээл Соракуктай Сэцэн хатны Алтан судараа найман зууныг дамнуулан авчирч чадсан, Их засаг хуулиа ам дамжуулан ач үрдээ захисаар ирсэн, мянга түмэн жилийн түүхтэй МАЛЧИН заяагаа шүтсээр өдийг хүрсэн Монгол түмний хувцас гандсан байж болно, ходоод өлссөн байж болно, харин хатан цагаан яс нь харласан байх учиргүй, хатуу булчин, халгих зүрх нь хатсан байх учиргүй, эрэлхэг зориг нь элэгдсэн байх учиргүй, энгүй сэтгэхүй нь эвдэрсэн байх учиргүй. МОНГОЛ ядарсан байх учиргүй ээ.
Хүч тэнхээ авахаар дугхийснийг үхсэн гэж бодоод яаран хөөрцөглөх хэрэггүй шүү, хүн заяагаа хорлогчид, Хөх толбонд атаархагчид аа. Хэн гэдгээ мэдэж хэлхээ түүхээ судалж ураг удмаа дээдэлж учраа олсон хөвгүүд, уран аргат охидууд байх байрыг чинь зааж баашилсныг нь байхгүй болгоно.
Монгол баатрууд гэдэг дайснаа хүртэл хайрладаг, тэдэнд амьдрал өгөхийг алдаа төөрөгдлийг нь засахыг хичээдэг учраас баярлан хүлээж авсан нь Монголыг мохоох гэж мунгинан зүтгэхээс хамаагүй дээр. 

Харин Монголчууд сэртүгэй,
Хэнээс томилгоотойгоо
Хэрхэх учиртайгаа
Хэний үр гэдгээ
Хийх ёстой үйлээ
Тунгаан бодож, тааж онож
Талын энтэй ухаарч галын эрчтэй сэтгэ.
ХААН МОНГОЛ СЭР СЭР СЭР. 

Хөх толботнуудад мэхийн ёсолсон, Монгол Удам

Montag, 23. Juli 2012

НҮБ-ээс зарласан тэмдэглэлт өдрүүд


United Nations Observances

The United Nations has set aside certain days each year for the observance of both overall and specific human rights issues.
January
27 January: International Commemoration in Memory of the Victims of the Holocaust
February
20 February: World Day of Social Justice
21 February: International Mother Language Day
March
8 March: International Women's Day
21 March: International Day for the Elimination of Racial Discrimination
22 March: World Water Day
23 March: World Meteorological Day
25 March: International Day of Remembrance of the Victims of Slavery and the Transatlantic Slave Trade
April
2 April: World Autism Awareness Day
4 April: International Day for Mine Awareness and Assistance in Mine Action
7 April: World Health Day
23 April: World Book and Copyright Day
May
3 May: World Press Freedom Day
8—9 May: Time of Remembrance and Reconciliation for Those Who Lost Their Lives during the Second World War
15 May: International Day of Families
17 May: World Telecommunication and Information Society Day
21 May: World Day for Cultural Diversity for Dialogue and Development
22 May: International Day for Biological Diversity
29 May: International Day of UN Peacekeepers
31 May: World No-Tobacco Day
June
4 June: International Day of Innocent Children Victims of Aggression
17 June: World Day to Combat Desertification and Drought
20 June: World Refugee Day
23 June: United Nations Public Service Day
26 June: International Day against Drug Abuse and Illicit Trafficking
26 June: United Nations International Day in Support of Victims of Torture
July
5 July (first Saturday): International Day of Cooperatives
11 July: World Population Day.
August
9 August: International Day of the World's Indigenous People
12 August: International Youth Day
23 August: International Day for the Remembrance of the Slave Trade and its Abolition
September
8 September: International Literacy Day
15 September: International Day of Democracy
16 September: International Day for the Preservation of the Ozone Layer
21 September: International Day of Peace
Last week of September: World Maritime Day
October
1 October: International Day of Older Persons
2 October: International Day of Non-Violence
5 October: World Teachers' Day
8 October (first Monday): World Habitat Day
8 October (second Wednesday): International Day for Natural Disaster Reduction
9 October: World Post Day
10 October: World Mental Health Day
15 October: International Day of Rural Women
16 October: World Food Day
17 October: International Day for the Eradication of Poverty
24 October: World Development Information Day
24 October: United Nations Day
November
6 November: International Day for Preventing the Exploitation of the Environment in War and Armed Conflict
14 November: World Diabetes Day
16 November: International Day for Tolerance
16 November (third Sunday): World Day of Remembrance for Road Traffic Victims
20 November: Africa Industrialization Day
20 November: Universal Children's Day
21 November: World Television Day
25 November: International Day for the Elimination of Violence against Women
29 November: International Day of Solidarity with the Palestinian People
December
2 December: International Day for the Abolition of Slavery
3 December: International Day of Persons with Disabilities
5 December: International Volunteer Day for Economic and Social Development
7 December: International Civil Aviation Day
9 December: International Anti-Corruption Day
10 December: Human Rights Day
11 December: International Mountain Day
18 December: International Migrants Day
19 December: United Nations Day for South-South Cooperation
20 December: International Human Solidarity Day

Жинхэнэ боловсрол гэж юу болохыг ухсан минь


Боловсрол оо гэж.
Миний нэг танидаг хайртай эгч байдаг юм. Социализмийн үед төрж, хүмүүжсэн тэрбээр Техник мэргэжлийн сургууль төгссөнөөр ачит багш нараасаа “амьдрал” хэмээх өөр нэгэн багшийн гарт шилжиж ажил хөдөлмөрөөр өөрийгөө чимсэн зүгээр сууж чаддаггүй зүтгэлтэй нэгэн. Эгч маань  бас ч үгүй нэг ид шидтэй. Юу гэхээр, ажил хэрэг ярихаар аль нэг газрын хаалгыг татсан л бол бүтээхгүй гарч ирнэ гэж түүхэнд байхгүй ээ. За тийм ч болохоор анд нөхөд, хамаатан садан нь хэдэн сар хөөцөлдөөд бүтээгүй юмаа барисаар түүнийг “гол найдвар”-аа болгон ирэх нь бий. Эгч бүсгүй ч өөрт нь итгэсэн баахан хүний сэтгэлийг өвөртлөөд даргын өрөө рүү давхиад орно доо... Инээмсэглээд л гараад ирнэ. За ингээд хэлэхээр зарим хүмүүс “дарга нартай иймээ тиймээ юм болдийм байгаа биз” гэж өөрийнхөөрөө ойлгоод тас намжирдна аягүй бол. Үгүй шүү, ханьдаа үнэнч, харин ч жинхэнэ Монгол бүсгүй байдаг юм. 

Нууц нь юундаа байна вэ гэхээр ерөөсөө л ганцхан зүйл, ярилцагчийнхаа сэтгэлд нөлөөлтөл өөрийгөө илэрхийлэх л байхгүй юу. 

Ярилцлагын үйл явцад анхаарлаа нэг хандуулсу. Аа гэхдээ, албархуу царай, алтан цаг, Армани ус, аятайхан бас бодолтойхон асуулт тавьж хэлэлцэгчдээ сэтгэгдэл төрүүлдэг америк маягийн арга барилыг ярихгүй шүү. Энергийн түвшинд өөрсөддөө аль болох ойлгомжтойгоор сонирхноо хө. 

Айл бүрт удмынх нь өвөг дээдэс болох онгод шүтээнүүд заларч, тэр байтугай шинжлэх ухаан сүнс гэж бийг, хүний биед гэрлэн бүрхүүл байдгийг батлаад, судалдаг, хэмждэг  тоног төхөөрөмж нь бий болчихсон өнөө үед “сүнс ярьж гажигтаад ...” гэж хамраа шуухитнуулан эсрэгцэх тийм ертөнцөөс тасарсан Монгол байхгүй биз ээ гэдэг итгэлээ дашрамд хэлмээр санагдах. 

Хүний бодол бол энерги буюу Монголоор эрчим юм. Тиймээс итгэл найдвар бол бүүр хүчтэй эрчим байдаг. Тэр ч ёсоор нөгөө дарга энэ тэрийг эргэцүүлсээр өөрийнхөө гэрлэн бүрхүүлээр хүрээлүүлэн, эрчмээ цацруулсаар өрөөнд сууж байна гэж төсөөлцгөөе. Энэ үест хаалга тогшин, өөртөө итгэх итгэл дээр нь өөр бусдын сэтгэлүүд дэм өгч хүчжүүлчихээд буй нэгэн хуйларсан эрчмийн урсгал буюу манай эгч орж очих нь тэр ээ. Басхүү өрөөний гадна хүлээх хоёр гурван хүний “Бүтээчихээсэйййй...” гэх залбирал, хүсэл уг эрчмийн хуйлралд хүч өгөн хурдасгах авай. Яг л Торнадо шиг. Ингээд ярилцлага эхэлж, эгчийн харц, үгээр дамжин дарга нэгийг бодох ба, түүнд нь нөгөө Торнадо байн байн давшилт өг, өгсөөр даргын эрчмийн урсгал, эгчийнхтэй нэг долгион дээр таарах үест мань дарга зөвшөөж, үзгээ аван гарын үсэг зурснаар эгч талархлаа илэрхийлээд инээмсэглэн гарч буй л юм.
Үүнд махан бие, бариу зангиа, бүдүүн гүзээний ач холбогдол огт харагдахгүй байгаа биз дээ? Даргын сэтгэл, оюун л асуудлыг шийдвэрлэнэ үү гэхээс хувцас, яс, цус нь биш. Харин орж байгаа хүний өөртөө итгэх итгэл буюу бас л сэтгэл, оюуны хүч нь шийдвэрт нөлөөлдөг байх нь. 
 Бидний амьдрал түг түмэн уулзалт, учрал тохиолуудын нэгдэл нийлбэр байдаг. Тиймээс бид буюу эрчмүүд маань өдөр тутам ийм харилцаанд орж л байдаг. Тэхээр ерөөсөө нийгмийн шинжлэх ухаан гээчийг хөгжүүлж ирсэн, тухайн нийгэмдээ байр суурьтай байх гэсэн эрмэлзэл бол угтаа энэ сэтгэл, оюуны хүчээ төгөлдөржүүлэх чармайлт байсан байж таарах нь. 

Өөрийгөө таниснаар үзэл бодолдоо тууштай байдаг, аливаа нөхцөл байдалд оновчтой дүгнэлт өгч шийдвэрлэдэг, ямарваа асуудлыг шийдэх гарцыг алсын хараатай олж хардаг, аливаа үзэгдлийн мөн чанарыг таниад тохирсон аргаар хариу үйлдэл үзүүлдэг, юу юугүй сэтгэл санаагаар уначхаад уйлж унжхааргүй сэтгэлийн тэнхээтэй байхыг л би ухаандаа сэтгэл, оюуны хүч гэж нэрлээд байгаа юм. 

Энэ чадваруудыг эцэг эхүүд нь үр удамдаа сургааль үгс, амьдралаараа зааж сургадаг байв. Харин сүүлийн зуун орчим жилд аав ээжийн үүрэг оролцоог багасгаж сургуулийн системээр сэтгэл оюуныг чадваржуулахаар оролдох болжээ. Тэгээд тэр системийн дамжлагуудаар бүрэн гүйцэд дамжигдаж бэлэн болсон оюуны бүтээгдэхүүнүүдээ “Боловсролтой хүн” гэж нэрлээд тал талаас нь гэрэл цохиулан рекламдсаар өдийг хүрлээ.
Энэ хугацаанд маш  олон хэлний зөв бичих дүрэм шинэчлэгдэн тогтоогдож, олон хүн уншиж бичиж, тоо бодож, физик ертөнцийн олон үзэгдлийн “өнгөц шалтгаан”-тай танилцсан нь гайхамшигтай. Гэвч агуу найрагч Р.Чойномын шүлэглэсэнчлэн “хэлбэрт баригдах дургүй хорвоо”-г хүмүүсийнх нь сэтгэхүйтэй хамт хэлбэрчлэх гэж оролдсон нь, тодруулбал үнэн түүхийг өөрсөддөө тохируулан хэлбийлгэсэн нь, шинжлэх ухаан гэдгээрээ ертөнцийн зөвхөн материаллаг оршихуйн зүй тогтлыг эрэн бэдэрснээ “цорын ганц ҮНЭН” байдлаар хүмүүсийн тархинд  "боловсрол"-оороо

Samstag, 14. Juli 2012

Эх хэлний гажуудлаас үүссэн сэтгэлгээний "төөрөгдөл"-ийг багасгах зарим санаа

Өсөхөөс сурсан Үндэсний хэл мартаж болшгүй соёл, үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон.
Монгол цустай, Монгол хэлтэйн хувьд, үр хүүхдүүд маань ч энэ л хэлээр ярьцгаах болно гэж хатуу итгэдэг хүний хувьд зарим нэг шүүмжлэл, санаа оноогоо хамтатган бичлээ. Сурч боловсрохын хүслээр жигүүрлэн яваа зарим дүү нарт хэрэг болж магад гэж бодсоны тул ийнхүү хэл шинжлэлийн тухай том сэдвийг зориглон барьж авав.
Хэл гэдэг бол хэрхэн сэтгэж байгааг илэрхийлэх хамгийн чухал хэрэгсэл гэж би ойлгодог. Маш олон төрөл, аялгатай ба ижил хэлтэй хүмүүсийн хувьд хоорондоо ойлголцох хамгийн хурдан арга. \мэдээж өвөг дээдсүүд маань бодлоороо харьцаж чаддагийг эс тооцвол шүү дээ\   
Үүнээс өөрөөр бодож сэтгэж байгаагаа илэрхийлэх маш олон хэлбэрүүдийг хүн төрөлхтөн бий болгосон нь дуу хөгжим, уран зураг, дохио зангаа, дүрс бичиг, үсэг бичиг, томъёо товчлол гэх мэт үргэлжилнэ.
Үсэг бичиг ямар нэгэн хэлээр дамжиж биеждэг болохоор хэл, бичиг, сэтгэлгээ гурвыг  салгах аргагүй юм. Мэдээж бичиг үсэггүй ч дуржигнатал ярьдаг хүмүүсийг, ганц үг хэлж үзээгүй мөртлөө бүгдийг ойлгодог ярих чадваргүй цөөнхийг мартаж болохгүй. Тэхээр хүн шалтгаан нөхцлийг үл хамааран өсөхөөс нь эхлээд ямар хэлээр эргэн тойрныхон нь ярьж байна, тэр хэлээр буюу эх хэлээрээ сэтгэдэг байх нь.
Жишээ нь би заримдаа герман үгнүүд урд хойно нь оруулаад германаар яриад байгаа боловч  дотроо Монголоор сэтгээд байгаагаа анзаардаг. Ер нь өөр хэл ашиглах үед хүн эхлээд өөрийнхөө хэл дээр сэтгээд дараа нь  толгойдоо нөгөө хэл рүүгээ орчуулаад эцэст нь амаараа ярьж ойлголцдог. Энэ нь ихэвчлэн маш хурдан явагддаг тул олон хүмүүс тархиныхаа энэ их үйлдлийг анзаардаггүй.
Шинэ орчинд дасаад гадаад хэлээр чөлөөтэй харьцдаг болоод ирэх тусам тухайн хэлээрээ сэтгэж эхэлдэг юм шиг байгаа юм. Дасах тусам гадаад хэл дээр хэрэглэдэг үгүүдээ төрөлх хэл рүүгээ “орчуулах” асуудал тулгардаг болно. Сэтгэлгээ нь ондоо тул тохирсон үг амар олдохгүй. Төрөлх хэлээрээ гацаатай түгдэрч ярих, гадаад үг хавчуулж ярих гэх мэт асуудлууд үүснэ. Энэ нь “хэл, түүнийг биежүүлж байгаа бичиг нь эргээд СЭТГЭХҮЙдээ нөлөөлж байдаг“ гэсэн “энгийн” дүгнэлтэд хүргэнэ.
Орос хэл, сүүлийн үед англи, солонгос хэлнүүдийн давшилтад өртсөөр салмайж, сарсайсан нь дэндэж байгаа нэг хэл бол манай Төв Монгол хэл. Ямарваа хэл ийм нөлөөнд орох нь нэг их сайны ёр бишээр үл барам, хэлийг хэл биш болгосноор тухайн хэлээр ойлголцдог хүмүүсийн хувьд сэтгэлгээний “төөрөгдөл” үүсч яриад байгаа юм шиг хэрнээ бүрэн ойлголцож чадахгүй байдал үүсч байна.
Ер нь сонсож байгаа үгнийхээ утгыг бүрэн гүйцэд мэдэхгүй байна гэдэг бол өнгөц, ухвар мөчид сэтгэхийн эх үүсвэр болж, бусдыг аялдан дагамхай, олон аятайхан үг нийлүүлээд ярьж л байвал утгын авцалдаагүй ч байсан, бүүр өөрийнх нь эсрэг утгатай ч байсан толгойгоо бөнжигнөтөл дохиж л суудаг,  мөн чанарыг нь мэдэхгүй мөртөө хоосон цээж ханхалзуулж хамар сарталзуулан бардамнадаг хүмүүжлийн уг язгуур болоод байна л даа.
Манай багш нар социализмын үед олон гадаад үгийг орчуулалгүй авсан байдаг. Хор уршиг гэж нуршилгүй ганц л асуулт асууя. Арван жилдээ функцийн график зурж үзээгүй хүн гэж байдаггүй байх. Тэгвэл функц гэж яг юу вэ?  Нэг хувьсагчийн функц, олон хувьсагчийн функц, гармоник функц, функцын уламжлал гээд л зөндөө олон сонсож, бодож байсан байх.
Математикийн шинжлэх ухааны тодорхойлолт нь нэг ба түүнээс олон хэмжигдэхүүнүүдээс хамаарч, тэдгээрээр тодорхойлогддог  хувьсах хэмжигдэхүүнийг функц гэнэ гэсэн байдаг шүү дээ. Манайд тоог заахдаа тодорхойлолт бичүүлээд, шал абстракт хэдэн жишээ аваал шууд бодлого руу ордог. Хүүхдүүд тухайн хичээлийн мөн чанарын талаар маш бүдэг, төсөөлөл төдий ойлголттой хоцордог. Харин тухайн үгийг яг эх хэлээрээ ойлговол ондоо шүү дээ. Жишээ нь германаар ямар нэг зүйл ажиллахгүй, хүлээж байсан үйлдлийг нь хийхгүй байхыг „Es functioniert nicht“ гээд хэлчихдэг. Тэхээр герман хүүхдүүд бол функц гэдэг чинь ямар нэгэн үйлдэл хийдэг юм байна гээд шууд ойлгоно. Үнэхээр олон төрлийн функцүүдийн ард, янз янзын үйлдлүүд л байдаг шүү дээ. Жишээ нь хэдэн дараалсан тоо аваад зэрэг дэвшүүлдэг зэргийн функцүүдээр үйлчлүүлэхэд огцом өөрчлөлттэй утгуудыг өгдөг ба тэдгээр утгуудыг харгалзуулан хооронд нь холбож зурснаа графикийг нь хийчихлээ гэж ярьдаг. Үнэндээ график гэдэг үгийг нь ч монголоороо дүрслэл гээд сольчихвол аштай юу.
Өөрөөр тайлбарлавал, та сардаа мэдээж тодорхой хэмжээний мөнгө олж байгаа. Цалин буусны дараа найзуудтайгаа нэг газар сууна, цахилгаан, усны мөнгө төлнө гэх мэт тодорхой хэмжээний санхүүгийн үйлдлүүд явагддаг даа? Тэгвэл x – таны олж буй мөнгө, y – таны үрж буй мөнгө гэвэл f хэмээх санхүүгийн үйлдлүүдийг таны орлогоос хамаарсан зарлагын функц гээд y=f(x) бичдэг. Энэ f үрэлгэн, арвич хямгач, урд хормойгоо аваад хойд хормойгоо нөхдөг ч байж болно.  
Түүнчлэн бидний сэтгэхүй, тархины үйл ажиллагаа нь бас л функц буюу үйлдлүүд байдаг.Тодруулбал: х - таны уншиж, үзэж, сонсож буй мэдээллүүд, у - өөрийн тань дүгнэлт, ойлголт, үзэл бодол, итгэл үнэмшил гэвэл
f – тэдгээр мэдээллүүдийг оюун ухаанаараа, сэтгэлгээний арга барилаараа, далд ухамсраараа, зөн мэдрэхүйгээрээ шүүн тунгаадаг үйлдлүүд
ба f гэсэн үйлдлийн цогцыг мэдээллээс хамаарсан үзэл бодлын тань функц гэчихэж болно. Ямар мэдээлэл авч байгаагаас хүний үзэл бодол ихээхэн хамаарч байдаг. (жишээ нь би Өвөр Монголчуудын тухай үнэн бодит мэдээлэл авч байгаагүйгээс болоод, тэднийг үндсэндээ хятадчилагдсан гэж алд дэлэм эндүүрч явсан хүн)
Харин бидний дэвтрээ дүүртэл боддог байсан синус, косинус, зэргийн, логарифм зэрэг ихэвчлэн гадаад нэртэйгээсээ болоод хүүхдүүд мөн чанарыг нь огтхон ч мэддэггүй абстракт, математик хийсвэрлэлийн функцүүд бол ямарваа үзэгдлийг лавшруулан судлахад туслах хэрэглэгдэхүүнүүд төдий л юм.
Өөрөөр хэлбэл таны сар болгон төлдөг төлбөрүүд, хийдэг худалдаа гэх мэт зарлагууд чинь тодорхой ямар нэгэн зүй тогтолтой байх ба түүнийг математикийн хийсвэр функцүүдээр ойролцоогоор илэрхийлж хэрхэн зарлагаа багасгах вэ, эсвэл орлогоо ихэсгэх вэ гэх мэт бодлогуудыг бодоод, гарсан хариуг нь амьдралд дээр буулгаж ашиглахад туслах ёстой хийсвэр ойлголтууд юм.
Функцээс гадна маш олон ийм мэт үл ойлгогдох үгс сурах бичгээр дүүрэн бий. Тэдгээрийг ойлгомжтой болгох энгийн арга нь багш нар сурагчиддаа гадаадаар нэг хэлээд дараа нь “буюу” холбоос хэрэглэн Монголоор гол утгыг нь хэлдэг байхад болчих мэт. Хичээлийн хуваарь дээр хими буюу бодисыг шинжлэх ухаан, математик буюу тоог судлах ухаан, физик буюу байгалийн үзэгдлүүдийг шинжлэх ухаан, биологи буюу амьд бодгалийг судлах ухаан гээд биччихдэг бол хүүхдүүд юу судлахын тулд сургуульд явж алтан цагаа зарцуулж байгаагаа өдөр тутам мэдэрч зорилготой суралцах болов уу хэмээн мунхаглах юм, та юу гэж бодно?
Харин хамгийн үр дүнтэй аргыг би “өөрөөсөө эхлэх” гэж хэлмээр байна. Боловсролын тогтолцоо, улс төрийн тогтолцоо буруу байгаа нь ярилтгүй зүйл. Гэхдээ аливаа юмны мөн чанарыг хүн өөрөө л өөрөө өөртөө нээдэг шүү дээ.
Тэхээр та өдөр тутам яригдаж байдаг зарим үгүүдийн яг юу болохыг мэдэхийн тулд үргэлж эрэлхийлж байгаарай. Ардчилал гэж яг юу вэ? Төр гэж юу вэ? Мөнгө гэж юу вэ? Хүний эрх, үүрэг гэж юу вэ? Үнэхээр эрхээ эдлэчихээд үүргээ биелүүлэх ёстой гэж үү? Үүргээ биелүүлсэн нь эрхээ эдлэх ёстой биш үү?  
Түүнчлэн шинээр сурч байгаа гадаад үгүүдээ Монголоор яаж оновчтой илэрхийлэх вэ гэж байнга сэтгэж ажиллаарай.
Бяцхан хүүхдүүддээ Монгол үлгэр уншиж өгч эх хэлийг нь эрхэмлэж эзэмшүүлээрэй. Үүгээр чинь дамжиж үгэн дотор үг нууцалдаг, утган доторхи утгыг тайлдаг, нэг үгээр мянган утга илэрхийлдэг, цээжнээс цэцэн үгсийг дэлгэрүүлдэг, ухаанаас уран үгсийг ундруулдаг, дэлхийн энгээр орчлонг цоо сэтгэдэг Монгол сэтгэлгээ удамшин, үеийн үед залгамжлагдах болно.  
 
Монгол улс мандан бадрах болтуухай. 

Мэхийн ёсолсон, Монгол Удам
2012

Алд биеийн алжаалыг үл ойшоон зүтгэгч эрэлхэг баатруудыг гүнээ хүндэтгэн биширмү


Түүхээ өмөөрөн босоо зогсож, цусандаа үнэнч үлдсэн Өвөр Монгол, Халимаг, Тува, Буриад, Хазара гэх мэт өөр олон Монгол Үндэстнүүд, тэдний тэмцэгч нарыг, Монгол нутаг, ард түмэндээ эрх чөлөөг олгохын тулд алтан амиа өргөсөн дайчин баатрууд, одоо ч Хятадын шоронд тамлуулан хоригдож буй тэмцэгч Хадаа болон Хуучинхүү нарыг, мөн өнөөгийн Монгол улсад тогтсон авилгач арилжааны феодализмыг эсэргүүцээд эрүүл мэнд, эрх чөлөө, энхрий хайрт хүмүүсээрээ хохирсон одоо цагийн бахархалт тэмцэгч нарын гавъяаг дурсаж, уйлан, уяран суухад орж ирсэн мөрүүд билээ. Өөрөө ая данг найруулж дуу болгосон нь бий.

Тэргүүн бадаг: Гандаж харласан хүмүүн заяа
                      Ганхуулж зөрүүлсэн үнэн цадиг
                      Гадуурхаж алагчлах төр засаг...

Ижийдээ бичсэн захидал

Сайн байна уу, Миний хайрт ээж ээ.

Бодол дэвэрч нойр хулжсан сартай шөнөөр охин нь тандаа захидал бичиж сууна. Өглөө бүр л таныхаа сэтгэлээрээ сүлсэн цайг ууж, орой бүр хайраараа амталсан хоолыг тань идэж хорин жилийг үдсэн ч тандаа "хайртай" гэдэг үгийг тоотой хэлсэн байх юм. Өдийг хүртэл олигтойхон хэлж "амжаагүй" яваа энэ л үгийг минь дамжуулах ачтай боломж гарсанд талархан үзэг цаас аргамжиж, нойроо үргээн суугаа минт энэ ээ.
Хөлсийг тань урсгаж, хөмхийг тань зуулгаж, ясыг тань эвдэж, ядан ядран төрүүлсэн анхны тань үр билээ, би. Уйлан уйлан мэндэлсэн минь тантай учрах гээд баярласных шүү хэмээн усан нүдэлсэн учраа тайлбарлая.
Ингэж та минь анх ээж болчихоод эгдүүтэй бяцхан улаан охиныг харахдаа "энэ жижигхэн гараас нь хөтлөөд хотын гудамжаар дуунд гардаг шиг алхах сан" гэж мөрөөдөж суусан гэдэг. Цаг хугацаа гэдэг харавсан сум адил хурдалж цэцэгтэй цэнгэлтэй хорин зун, цалгим бялхам хорин намар, цан хүүрэгт хорин өвөл ээрүүлийн хөвөрсөн утас мэт ээлж дараалан өнгөрөхөд өдгөө би таниасаа өндөр болчихоод өнөөх дуунд гардаг мөрөөдлийг тань хэд дахин давуулан биелүүлж сугадаад алхдаг болчихож.
Энэ хугацаанд хайртай ээж таныхаа сэтгэлийг чилээж, уурлуулж, гомдоож байсан үе зөндөө. Учир мэдэхгүй бага балчрын гай, үргэлж дэргэд байх юм шиг санах гэнэн тэнэгийн балгаар намайг л гэсэн үгийг тань тоолгүй сэртэлзэж, сээхэлзэж, гоохолзож яваад хатуу хорвоогийн хүйтэн цэвдгийг таньж, харуусал гунигаа хацар дээрээ бөмбөрүүлэхийн цагт хайрт ижий минь та л намайгаа халуун хайрандаа дахин өлгийдөж орчлонг зөөллөсөн билээ. Одоо ч эргэн санахад таныхаа ачит сургаалийг дагалгүй уурлаж, ундууцаж явсандаа өөрийгөө зүхэн буруутгадаг. Намайгаа уучлаарай ээж ээ.
Хар бараан, нулимстай, гомдолтой үеүүд олон байсан ч таниараа бахархуулж, таныгаа баярлуулж, инээлгэж байсан цаг мөч цөөн биш бийд өөрийгөө бас багахан тоодог.

Таныхаа надад итгэдгийг би мэднэ ээ. Та намайгаа "итгэлээрээ" хүмүүжүүлсэн. Юу ч хийж чадахгүй юм шиг өөрт санагдаж, хэн ч надад итгэхгүй байгаа үед та наддаа итгэсээр л байдаг. Та надад итгэсэн болохоор би өөртөө итгэж, тэгээд ч тулгарсан саад бэрхшээлийг даван туулсан удаа олоон. Бага балчир байхаас минь та намайг бие даалгаж, урам, дэмээр тэжээн хийж бүтээх дундрашгүй их хүсэл зоригийг өгсөн билээ. Таны сургасан энэ гэгээрэл, хүмүүжил намайг хаана ч явсан амьдралын минь замыг гэрэлтүүлсээр байна гэдэгт би нь итгэдэг.
Ингээд бодохоор ээж минь та охиныхоо хувьд хичнээн мундаг ачтан, буянтан, "гэгээнтэн" билээ. Энэ хорвоо дээр эхийнхээ ачийг хариулсан хүн нэгээнхэн үгүй гэлцэнэ. Ийм үгэнд охин чинь шантрахыг бас үл хүснэ. Хүсэл мөрөөдлийг тань биелүүлж, таныгаа амар амгалан амьдруулах бол миний амьдралын гол зорилго бөгөөд үүнийг мөн өөрийнхөө үүрэг хариуцлага хэмээн ухамсарладаг.

Уучлалаараа та намайг ухааруулдаг
Урмаараа та намайг зоригжуулдаг
Итгэлээрээ та намайг хурцалдаг
Сэтгэлээрээ та намайг амьдруулдаг

Энэ хорвоод таны л үр болж төрсөндөө би азтай хүн.
Тандаа маш их "ХАЙРТАЙ".

20.. он

Ертөнцийн бүх ижийд сөхрөн мөргөсөн, Монгол Удам

Үл мэдэг жиндүүхэн авч бээрэмгүй, гэхдээ амнаас хөнгөхөн уур савсаж, удаан зогсвол даарах шинжтэй ... үдшүүдийг санаад л ...

Надаас хэдхэн алхмын зайд
Намрын борооноос эсвэл хаврын цаснаас
Тунаж үлдсэн эсвэл хайлаад хоцорсон
Тэрүүхэндээ тэнгэрийг өөртөө тусган гялайх
Бяцхан шалбааг, буцаад царцах нь сонстож
Бүртийх үүлгүй тэнгэрт одод мичид нь гялалзавч
Бүүдийх тэртээ хаяа нь наран цацрагт гийгүүлэгдэж
Бүдэг цэнхэрээс гүн харанхуй руу ууссан
Би өөр хаана ч олж үзээгүй тэр Монгол тэнгэрийг,
Би өөр хаана ч амталж чадаагүй тэр Монгол амьсгалыг,
Би өөр хаана ч мэдэрч болоогүй тэр их амар тайвныг...

Үг хэлэх тоолонд үл мэдэг уур ярьсныг гэрчилж
Үеийн нөхдийн инээлдэх дуун орчлон амьдыг гэрчлэх
Аяа тэр л арай дулаарч амжаагүй хаврыг,
Аяа тэр л арай хүйтрэх болоогүй намрыг,
Тийм сэрүүхэн цоглог үдшүүдийг,
Тийм сэтгэлд дулаахан агаарыг,
Шарласан мод, салхи, навчсын сэрчигнээнтэй нь
Сар, гудамжны гэрэл, замхрах онгоцны утаатай...
Салгаж сонсохын аргагүй нотгүй амьдралын чимээтэй нь
Санаад байна аа таныгаа Эх орон минь!
Сайхан мэдээ аваад очноо ивээ намайгаа.


 Эх орноо санасан, Монгол Удам
2011.07.02 

Багш та, ирээдүйг бүтээгч - цаг хугацаагаар аялагч

Сайн байна уу, багш аа.

Саран наран ээлжилсэн он жилүүдийн энэтэйгээс
Самбарт л бичигддэг асан салгуу хол тэртээгээс
Санаанд минь та шингээсэн сайн сайхны дээдтэйгээс
Салж, учрах тавилангийн санах, хайрлахын дэргэдээс
Шавь тань хэмээх алдраар нэгэн насаа чимсэн
Шаргалхан толгойт шадар нэгэн сурагч нь
Шад шүлэг талбиад мэхийн байж ёслоё.
Шавдуулж бас давраад тохойг тань хүндлэн золгоё.

Эрдмийн өргөө болсон 102 тоотдоо
Эрх тоодгийн дэгдээхий шиг ижилдэн суугаад
Эхний үсэг, эхний тоог эхэлж таниараа заалгасан
Энхрий балчир насны эрхэм андуудтайгаа хамт
Энэ өдрийг сонгон  ийн золголдохыг хүслээ.
Томоогүйхэн хүүхэд байхаасаа тогтож нөхөрлөж ирсэн
Тоотойхон хэдэн шавь нар нь одоо ч гэсэн
Эетэй, холбоотой емэйлддэг чаатладаг хэвээрээ
Эв, зав олдвол уулздаг учирдаг янзаараа.

Канттай хослол жавхайтал өмссөн таныгаа харж биширдэг
Коридороор нэг гүйлдсэн нусгайнууд байж дээ бид \хэхэх\
Цаг хугацаа гэгч сонин этгээд тэгтэл
Цаадуулыг чинь ямар болгоотохсоныг нэг хар даа \мммундаг\
... Гэвч
Бие өсөх яахав, ухаан өсөх гэдэг
Бэрхтэй нэгэн асуудал нийтэд тулгамдаад байх шиг
Бид харин тандаа шавилсан болохоор
Билэг оюуны минь суурийг та бат шавалсан болохоор
Чөтгөрийн тэр оюуны доройтолд автсан нь бас ч үгүй
Чиртааны зураас алгасах мэт дээгүүр нь дэгдсээр ирж.
Архинд орж амьдралаа уусан нь үгүй
Гутлаа чирээд гудамж метрлэсэн нь үгүй
Бүгдээрээ л дор бүрнээ явдал суудлаа цэгцэлж
Болохоос нь болохгүйг хүртэл тэмцэж, ялсаар л явна.
Түүх эргэлдэж, түүх давтагдаж,
Түүх, түүхээ бүтээдэг гэнэм
Тэхээр бид эцэстээ бүгдээрээ л ялах болно
Тэр чигтээ хүн төрөлхтний түүх ялгуусан байг.
За тэр яахав, жаахан даруухан байя,
Заяа нь босоо, тэнгэрлэг Монгол гэдгээрээ
Зүрхээ савчуулж цусаа булгилуулж бахархдаг болохоороо муу шавь нь
Завсар олдвол тэр сэтгэлээ, үг болгон цалгиулна
Зай олдвол түүнийгээ, бичээс болгон халгиулна
Бодол дэвэрвэл болоогүй, нулимс болгон мэлтэлзүүлнэ
Болзол тохиовол боломжоор нь, бодит болгон хэрэгжүүлнэ.
Тоо үсэг зааж томъёо уншуулсан төдийгөөр
Тоймгүй их гавъяаг тань тооцож яахан болох?
Үйлдэл бүрийг шүүж, зөв бурууд чиглүүлдэг
Үнэт хүмүүжил гэдэг таниас эхтэй билээ.
Дөрвөн жилийн турш таныгаа хормойлдохдоо бид
Дүн тавиулж, өгүүлбэр зохиож, үсэглэж хайчлахгүйгээр
Нэмж хасаж, ноогдуулж үржүүлж, тогтоож цээжлэхгүйгээр
Нэг л юмыг боловсролын системээс гадуур сурсан нь
Нэрлээд л хэлчихэе, зоригтойгоор, үнэндээ ХҮМҮҮЖИЛ шүү дээ.
Баримт бэлтгэж эрхлэгчээр батлуулсан юм байхгүй ээ, энэ тухайд.
Байгаа байдлаас чинь л бид нар копидоод авчихсан юм.

            Бяцхан хүүгээ орхичихоод бидэн дээр ирдэг байснаас тань “хариуцлагыг”
            Биеийнхээ алжаалыг умартан бичсэнийг минь засдагсанаас тань “тэвчээрийг”
            Болчимгүй асуултуудад минь хариулт эрэн суудгаас тань “үл шантрахуйг”
            Буруу зөвд бурхан чөтгөрийг ялгахгүй “хүний ёсыг”
            Заах аргын ямар ч тактик мактикгүйгээр
            Зан суртахуунаас чинь л залгуулаад авчихсан юм.
            Үүнийг магадгүй хэн ч анзаараагүй байж болно
            Үнэндээ энэ бол таны хамгийн том гавъяа,
            Оюуны шижир бүтээл,
            Та өөрөөрөө БИДнийг бүтээсэн байна.

Дэлхийн "соёл" хэмээгчийг Монгол нүдээр харахад

Ийм нэгэн зүйлийн талаар залуустайгаа хуваалцахгүй бол давчдаад ер горьгүй нь. Миний бие энд суралцахын хажуугаар ойртож нөхөрлөсөн гадаадын андууддаа Монгол улс, үндэстнийхээ түүх, өвөг дээдсийнхээ бүтээсэн үйл хэргийг бардамнаж биш үнэнээр нь, одоогийн эмгэнэлт нөхцөл байдалтай хамтатган ярьдаг юм, боломж олдсон даруйд, хэдхээн хүнд ч болов зөв ойлголт төрүүлэхийн тулд. Эзэн дээдсийн нэрийг хэлж цээжээ дэлдэлгүй гүйцэтгэсэн гавъяаг нь тайлбарлаж өгдөг бөгөөд энэ нь ч тэдний санаанд нийцдэг юм.
Саяхан Нигери, Австриийн хоёр охин болон Серби үндэсний нэг залуутай ярилцсан. Хятад улсаас Монголд үзүүлсээр ирсэн дарамт, хорт санаархлыг хэлсэн даруйд Серби залуу туркүүдээс буюу Османы эзэнт гүрнээс Балканы хойгийн үндэстнүүдэд хэрхэн хэл, соёл, шашнаа тулгаж, уусгаж байсныг тайлбарласан юм. Турк амьдралыг сонгоогүй өөрөөр хэлбэл туркийн зан заншил, шашныг дагадаггүй эр эм хоёр гэрлэвэл эхнэрээ Турк захирагчид эхний шөнөө илгээж шалгуулах, нэг хүүхдээ Туркийн армид заавал явуулах, бас өндөр татвар төлөх гэх мэт маш олон дарамттай тулдаг байж. Турк соёлыг авч, турк маягаар амьдарч байж гэмээнэ энэ бүх дарамтаас чөлөөлөгдөнө. Иймээс ч олон хүн Турк болж байсан байх юм.
Үүний дараа би дэлхий дээр 3 өөр улсад харъяалагдан амьдрагч Монгол үндэстнүүдийн тухай, тэднийг 2 талаас нь эдийн засаг, соёл уламжлал, үндэс угсаа гэх мэт бүхий л талаар нь дээрэнгүйгээр хяхан хавчигч хоёр гүрний тухай товчхон ярьсан. Харин дараа нь Серби залуу: "Энэ хоёр том гүрний дунд ийм он удаан жилийн туршид ийм цөөхүүлээ оршин тогтносоор ирсэн ард түмэн үнэхээр гайхамшигтай хүмүүс байхаас аргагүй. Ер нь бол Орос, Хятадуудтай тоглохыг хэн ч хүсдэггүй" гэж хэлсэн. "Харамсалтай нь тэр тоглоомыг чинь бид бүх цаг хугацааны туршид тоглож ирсэн юм даа, тийм учраас л Монгол залуус дэлхийн өнцөг булан бүрд сураад эх орондоо очиж хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм" гэж би хариулсан.

Тийм ээ Монголчууд агуу байсан юм, гэхдээ одоо ямар байгаа билээ??? Монголд хятад хүний эзэмшил байдаггүй аймаг байхаа больсон шүү дээ. Хятадууд Монгол газар шороо, охид бүсгүйчүүд, алтнаас үнэтэй Монгол хүний амиар хэрхэн тоглож байна, хүчтэй нөлөөтэй гэсэн улстөрч бизнесмэн болгоны ард талд Хятад, Оросууд суугаад төрийн ордон, олон улсын хөрөнгийн биржүүд дээр жүжиг дэглэж байна. Цэвэр Монгол захиралтай, 100% Монголын эзэмшлийн компани Монголд хэд байна вэ гэж дадлага хийх хугацаандаа судлахдаа Статистикийн Үндэсний Хороонд энэ чиглэлээр хийсэн судалгаа байдаггүйг мэдсэн.
Тэгээд одоо залуучууд, хөгшидийн ихэнх нь гадны соёлоор тархиа угаалгаж байна. Хөгшчүүд нь уламжлалт сайхан сургаалиа умартаад "Гүэ чи энэ Үн Жэ, Сүн Жэ, Нам Чол, Хан Пёл нарыг хараач" гэж савангийн дууриудын дүрүүдийг жишээ авах нь гомдмоор. Тэр Солонгосууд нь хайр дурлал гэж уйлж гүйлдэхээс өөр хэрэгтэй юм юу хийдэг юм бэ???
 Залуучууд нь брэнд стиль, "эмо донж", хард рок, ардаа амьдралгүй мэт Америк одуудын бөгсний амьдралыг ам уралдан ярьцгаагаад, хэдэн төгрөг олдвол өмсөх идэхийг урьтал болгох нь даанч замбараагүй ихсэж дээ. Түүнд зориулж байгаа ихэнх мөнгө нь мэдээж урд хөршийн эдийн засгийг илүүтэй хөгжүүлж, нөгөөдүүл нь өөрийнх нь амин оршихуй болсон үндэсний соёл, цус, газар нутаг, онгон байгалийг нь сүйтгэж байдаг гэдгийг ойлгоосой доо. Дайснуудаа тэжээгээд байдаг байх нь. Ингээд бодохоор хужаа нарын бодлого нь Туркүүдтэй харьцууламгүй жигшүүртэй. Адаглаад тэд ил хийж байсан бол, хятадууд...? ...наана халхавчтай, өөрсдийг нь өөрсдөөр нь устгачих гэсэн санаатай.
Хамгийн эмгэнэлтэй нь энэ арганд автаад байгаад л оршино. Хэрвээ улс үндэстэн, ухаалаг, хүчтэй байсан бол яалаа ч гэж ийм хэмжээнд тултал гааруулахав. Энэ гутамшигт байдлаас гарах арга зам нь Монгол хүн бүрийн үндэсний үзэл, түүнийг хайрлах хайр, Мөнх Тэнгэр шүтлэг байх юм байна.
Адаглаад сонгуулиа зөв өгчих хэрэгтэй юм, эхний ээлжинд, хүн болгон үүнд хариуцлагатай хандах ёстой. Залуучууд ялангуяа.
Тэгээд дор бүрнээ л бодох хэрэгтэй. Бодоод ч зогсохгүй хийх хэрэгтэй. Настан буурлуудынхаа зөв, тулхтай сургаалийг сонсож, үйлдэл бүрээ улс орныхоо эрх ашигтай нийцүүлж байхад оршино. Энэ чинь жижигхээн юмнаас эхэлнэ шүү дээ. Адаглаад л гудамжинд хогоо хаяхгүй, зугаалгаар явахдаа хэсэгхэн газрын хогийг өөрөө хаяагүй ч цэвэрлээд явж байхад болно. Нүүдэлчин аж ахуйтайгаа боломжийн хэрээр танилцахыг хичээх хэрэгтэй. Би л хувьдаа хөдөө хамаатан байдаггүй болохоор зуслангаас цааш хэтэрч үзээгүйдээ одоо маш их харамсдаг. Дараа зун Монголд очихоороо танихгүй ч хамаагүй хөдөөний айлд очоод "Зиа надад малчны мянган ухаанаас ганц хоёрыг нь ч хамаагүй зааж өгнө дөө" гээд хэвтчихнэ дээ. Хэвтэнэ гэнэ дээ. Хэвтэж байж юугаа ч сурахав. Хурганд гүйнэ. Нээрээ тэгнэ.
Монгол бүжгээ ч ганцыг атугай сурч, аман хуураа ч болтугай аялуулдаг болохыг хүсч байна. Оюун ухааны музейгээр дахин орно. Юу ч байсан хамаагүй, жижиг ч байсан хамаагүй, хамгийн гол нь чиний үйлдэл Монголоо гэсэн "ХАЙР"-аас гарсан байвал тэгээд л болоо.
Чи электро сонсож болноо, эмо өмсөж, харх шивүүлсэн ч болно. Тэглээ ч морин хуураа сонсоод биширч, Монгол түүхээ уншаад уяран хайлж, гадаадын хэнбугай ч чиний үндэс язгуурын тухай, чиний Монгол оршихуйн тухай асуухад бахархал, бас ҮНЭН дүүрэн хариулт өгч чаддаг байх хэрэгтэй.
Магадгүй анзаараагүй байж болох юм, гадаад зураг дуу үзэж, гадаад хувцсаар бигнүүлж өссөн чи өөрийгөө Монгол ОРШИХУЙ-тай гэдгээ. Үнэндээ чи Монголоор сэтгэж, Монгол нүдээр ертөнцийг хардаг. Гайхалтай ялгаатай байдаг юм шүү, Монгол сэтгэхүй гэдэг. Хэлээр чинь, хүмүүжлээр чинь дамжиж тархинд чинь цусанд чинь шингэсэн байдаг юм.
Гадаадын соёлыг мэдээж сонирхож болно, нэмээд би хэдийг санал болгосон ч дуртайяа, гэвч чи түүгээр битгий амьдар, Монгол Монголоороо үлдэх нь гайхалтай сайхнаар ч барахгүй сайхан хэрэг.
Барууны соёл, амьдрал удаан наслахгүйг, бие биенээ хөнөөсөөр дуусахыг эд нар өөрсдөө ч мэдрээд эхэлсэн шүү. Гагцхүү баян орны, зугаа цэнгэлээр ашиг хонжоо хийгсэд бодит мэдээллийг дарж, наргиан цэнгээн, задгай, ёс суртахуунгүй бүхнийг хэтэрхий их мөнгө хаяж рекламдаж байгаа л болохоос. Дэлхийг хэрсэн тархи угаалт хаа сайгүй явагдаж байна, хүмүүсийг "мөн чанарыг ухах", өөрийгөө сонсох сөхөөгүй болтол элдэв мэдээллээр дарж материаллаг ертөнцөд нь хүлэн боолчилж байна.
Ухаантайнууд нь дэлхийгээ хайрлая, байгалиа хамгаалъя гээд санаа зовниод эхэлчихсэн, даанч арга замаа олохгүй байгаа юм хөөрхийс, байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялагаас хэтэрхий хараат амьдралаасаа татгалзаж чадахгүй сандарцгааж байгаа юм чааваас.
Газрын тос маргааш гэхэд дуусвал, бүх нүүрс дэлхийн гүн рүү нэгхэн өдрийн дотор сорогчдчихвол нөгөөдөр Крис Браун гудамжинд хичнээн сайхан бүжиглэлээ ч, Селин Дион хоолойгоо сөөтөл дууллаа ч бараг л өлсөж үхэцгээх байх. Европ, өндөр хөгжилтэй орнууд бүгд замбараагүй болно, нэг үгээр амьдрал нь зогсоно. Энэ айдас бүх улс гүрнүүдэд байдаг ч Засгийн газрууд, угтаа хэдхэн хүмүүс энэ аймшигт явдал өөрсдийг нь амьд байх үед болохгүй гэсэн аминчхан тайвшралаар сэтгэлээ зогоогоод асар их мөнгөний шуналд хууртагдан ард түмний тархийг аль болох өөр зүйл, улс төрийн ашиггүй хэрүүл маргаан гэх мэтэд хандуулахыг хичээж байдаг.
Эдний залуусын ч ихэнх нь зорилгогүй, сурах сонирхолгүй, улсаас өгсөн мөнгө, ээж аавынхаа тусламжаар идэж ууж наргиад байж байдаг. Би ихэнх нь гэж хэлсэн шүү, ихэнх нь. Тэднийг харахдаа би, дүнгээ гаргуулах гээд гүйж байгаа дундаж сурлагатай хэн нэг оюутан Монгол залууг дүрслэн бодож түүгээр бахархдаг юм. Материаллаг байдал, өмсөх эдлэх нь мэдээж харьцуулашгүй ялгаатай ч үнэндээ эднийг их дуурайвал мөхөл рүүгээ явж байна гэсэн үг. Аальгүйгээс хамаргүй нь дээр гэдэг дээ.

Гэх мэт наадах цаадахаа бага зэрэг тунгааж үзвээс, гадаадын тархи угаалтыг биш уламжлалт зан заншлаа ойлгож, өөртөө хэвшүүлэхийг хичээсэн нь өөрт чинь л тустай юм.
Ердөө л таван үг оруулах гэж байснаасаа давраад олон юм бичжээ. Миний бие өөрийн зовнилоо, түүнд ногдуулсан арга замтай нь сийрүүлэх гэж хичээлээ. Алдаж эндсэн байх аваас харамгүй шүүмжлээрэй.

Хүндэтгэсэн,

Нэгэн киноноос төрсөн сэтгэгдэл

 Хичнээн агуу ч энэ хайр ямар гунигтай юм бэ? Харахад хичнээн өрөвдмөөр бас атаархмаар юм бэ?
Хүнийг түүн шиг хайрлаж чадахгүйдээ гутарч бас баярланам. Хайраас өөр хийх зүйлтэйдээ олзуурхаж бас харамснам.
Тэд ийм хайртай учраагүй байсан бол тийм амжилтанд хүрч чадах байсан болов уу?
Тэр их хайраасаа илүү зүйлийг золиослож чадахгүй байсан болохоор, өөрсөддөө байсан хамгийн үнэтэй зүйл болох "хайр сэтгэлээ" золиослож байж амьдралынхаа замыг сонгосон болохоор, тийм өндөр үнээр олдсон ажлаа хамгийн сайнаар хийж тэгээд ч түүхэнд нэрээ мөнхөлж чаджээ. Jane Austin, Thomas Lefroy
Надад тийм халуун сэтгэл, тийм халуун дурлал тохиохгүйд Бурханд баярлаж, өөртөө гомдоё.
Хайраар дэлбээлж, хайраар шатаж, хайраар хурцалж, хайраар хагдарсан халуун залуу наснуудын өмнө нэгэнтээ бөхийе. Хайраар дэлбээлж амжаагүй байхдаа хагдраад хатуужчихсан, хатуужихдаа амьдралын хөрснөөс аль байдгаараа, хамаг чадлаараа зуураад шигдчихсэн "модон" цэцэг билээ би.

... Хайр чи хичнээн увайгүй юм бэ
Хиргүй тунгалаг сэтгэлүүдийг юунд тэгтлээ зовооном?
Хичнээн их зовлон гуниг бэтгэрлээс
Хэн, юуг хожиж байгаа юм тэгээд?
Хөггүй хөгжмөөр хөнгөхөн ая дарах шиг
Хүний сэтгэлээр даанч дэндүү тоглох юм чи
Хөөрхий залуусын шаналал уйтгар цөхрөл
Хөгжилтэй байна уу чамд? Хэлээч.


Аруухан гэгээлэг, агуу их хайрын тань төлөө би танд мэхийе.
Аа харин. Тэр их сэтгэлийг тань би бишрэе. Бас тэвчээрийг тань.
Үнэнийг хэлэхэд, энэ насыг таных шиг хайргүйгээр өнгөрөөнө гэхээр уйтгартай байгаа боловч өөрт минь хийх ажил дэндүү их, оюун санаа сэтгэл зүрхэнд минь түүнийг багтаах орон зай байхгүй учраас хөнгөхөн шохоорхлоор сэтгэлээ зугаацуулаад, дуу аялж дундуур нь исгэрсэн шиг өөрийнхөө замаар хөгжилтэй цааш алхаллаа шүү. Хонгор Jane! Хонгорхон дурлагчид минь!

Та бүхний агуу хайрыг гүнээ хүндэтгэсэн: Модон цэцэг

Өвөөгийн хайр амтагдсан чихэр ба өнөөгийн хууль зүйн орчин

Өвөө чихрэнд дургүй гэж багадаа яагаад ч юм боддог байж билээ... 
Бүгдээрээ цугларсан үедээ гэр, байшинд нь багтахааргүй болдог тул хэд хэдээрээ ээлжлэн ирж зуны амралтаа өнгөрүүлэнгээ хонь ямаа, гэрийн ойр зуурын ажилд нь туслалцдаг олон ач зээтэй өвөө минь айлд зочлоод гарахдаа чихэр хармаалсан бол өөрөө иднэ гэж л байдаггүй, тосоод ирсэнд нь өврөө уудлаад л өгдөг өндөр хөх өвгөн байсан сан. “Би яахав, та нар ид” гэчихээд ямар ч гоё зүйлээс татгалздаг байсан тул балчир жаахан бид “азны Коля” болж хуваан амтархахдаа “Өвөө яагаад ... ” хэмээн хааяа гайхан бодовч учир таних болоогүй хүүхэд насны мянга мянган “яагаад”-уудын дунд төөрүүлээд нэг ч удаа нухацтай авч үзээгүй юм байна. Одоо нэхэн санахнээ, амттанд дургүйдээ биш үр, үндэс биднийгээ баярлуулахын тулд өөрөөсөө татгалздаг байсан хайрын сэтгэл байж дээ... Өвөл өглөө эртээ босоод, гал түлж цай чанана. Тэгээд өчигдрийн хоолны үлдэгдлийг унтаж байгаа хүүхдийн тоогоор аягалаад дээр нь хав халуун цай хийж бүлээсгэнгээ нэг нэгээр нь зөөлөн дуудаж сэрээгээд “Үүнийг идчих, тэгээд бос” хэмээн биднийгээ эрхлүүлнэ. “Яах гэж хүүхдүүдэд оронд нь хоол зөөгөөд байгаа юм” гэж эмээг ширүүлэнгүүт мань хэд ч өвөөгөө загнуулахгүй гэсэндээ аягатайгаа гялс машиндчаад орноосоо год үсрэн босдог байлаа шүү дээ. Эмээ өвөө, ээж аав минь биднийгээ өөрсдөөсөө илүү хайрлаж, бид ч тэднийгээ бурхнаас илүү хүндэтгэдэг.
Хайр хайрыг төрүүлнэ гэгчээр хайранд өлгийдүүлж өссөн азтай хүмүүс насан туршдаа эргэн санаж уярах сайхан дурсамжтай, буй бүхнийг хайрлах нинжин сэтгэлтэй болж, харин тэр сэтгэл нь амьдралдаа ямар ч шийдвэр гаргахад туслах үнэнч зөвлөгч нь байдаг биз ээ. Хүн сэтгэлээ дагаж амьдардаг хойно доо.

Харин гадаадад ирсээр би олон нээлтийг хийв. Юун түрүүнд эндхийн өвөө нар хүүхдүүдтэйгээ уралдан зайрмаг долоож явахыг гайхасхийн харав. Төрөөд удаагүй байгаа нярайгаа энгэртээ үүрчихээд шоппинг хийн гүйх ээжүүдийг хараад шогшров. Хүүхэдгүйдээ өөрийгөө азтайд тооцдог гэж тавь орчим настай эрийн хэлэхийг дуулаад ёстой нүд орой дээрээ гарах нь тэр. Эцэг эх нь зэргэлдээх шахуу байшинд нь амьдардаг байхад жилдээ хоёр очдог гэж ярих залуусыг сонсоод ангайж л явлаа. Яахав үүнийг амьдралынх нь боломжтой холбож өнгөц дүгнэлт хийх нь бий. Өөрөөр хэлбэл манай Монгол ядуу болохоороо зайлшгүй бие биендээ ойр байж туслах хэрэгтэй болдог, харин эд нарын хувьд тусдаа байлаа гээд хүүхэд нь ч, эцэг эх нь ч дажгүй сайхан амьдраад байх тул хоорондоо холбоо сүлбээ багатай байдаг гэж. Тийм юм болов уу гэхээр бас арай үгүй ээ.

Нэгд, хүүхэдтэй болно гэдэг түүнд хамаг цагаа зарцуулна гэсэн үг. Манай Монголчууд шиг ач гучаа “үнэгүй” бөөцийлөөд жаргаж суудаг эмээ өвөө энд бараг олдохгүй. Ээж аав нь ч, эмээ өвөө нь ч эрх чөлөөгөө хасуулахаас айж байгаа хэрэг. Тэхээр аминч, зөвхөн өөрийгөө боддог үзэл нь дийлдэг байх нь. Ганцхан амьдрана гэж үздэг хүмүүс “олдсон насандаа өөрийгөө жаргааж, тансаглаж, “од”-уудын иддэгийг идэж, өмсдөгийг өмсөх хэрэгтэй биз дээ энчоодоо” гээл дайраад байна даа.
Хоёрт, хүүхэдтэй болохыг санхүүгийн асар том асуудал дагаж ирдэг. Хүрэлцэхүйц мөнгийг улсаас өгдөг боловч хүүхэд өсгөнө гэдэг энд бол хямдхан биш ээ. Хүүхэд болгон өрөөтэй байх ёстой, нийтийг хамарсан үйл ажиллагаануудад хамрагдах ёстой, машиндаа суулгахын тулд хүүхдийн суудал тавьсан байх ёстой, дугуй унуулахын тулд иж бүрэн хамгаалалтын хэрэгсэл хамтад нь авах ёстой гэх мэт. Баахан толгой эргүүлсэн ёстойнуудын араас төлбөрийн хуудаснууд эрээлжлэн хүрч ирнэ. Тэхээр хүүхдээ хэрхэн өсгөхөө эцэг эх нь мэдэж болдоггүй, бүгдийг хуулийн дагуу хийх ёстой болгосон учраас, хүүхдүүд нь ч эцэг эхийнхээ сэтгэлийг “ач” гэхээсээ илүү, хуулийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж байна гэж боддог бололтой юм. Арван найм хүртлээ авч авчихаад арай чадалтай болонгуутаа алга болчихдог хүүхдүүдээр яахав гэж ирээдүйн эцэг эхүүд үздэг байх л даа.
Аа гэтэл, зарим нь бүүр эсрэгээрээ, гэрээсээ холддоггүй. Үүрнээсээ хэзээ ч нисдэггүй, хөгжлийн бэрхшээлтэй шувуухай шиг ээжээрээ хувцсаа угаалгаж индүүдүүлээд, ааваараа хоол идсэн тавгаа угаалгаад амьдраад л байна даа. Аав ээж, эмээ өвөөдөө очиж туслалаа, ийш нь тийш нь аялууллаа гээд баярлаж явдаг Монгол үрсүүд шиг гадаад үрсүүдийг би л лав харсангүй, бодвол байдаг л байх. Зул сарын баяраар элдэв бэлэг солилцчихоод, гай түй болохгүй, ач буян нэхэхгүй шиг өөр өөрсдийгөө зугаацуулж явах нь “цэнгэлийн манлай” болдым шиг байна.

Ямар боловч үнэхээр эцэг эх, хүүхдийн харьцааг хууль зохицуулах ёстой юу гэдэг нь нэн эргэлзээтэй асуудал. Дэлхийн бүх хүмүүсийг арван найман дахь төрсөн өдөр нь насанд хүргэнэ гэж ер нь анх хэн тогтоосон юм бол доо. Насанд хүрлээ л бол ямар ч хариуцлага эцэг эхийн зүгээс үүрэх ёсгүй болдог хуультай. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг шиг эх үрийн, эцэг хүүгийн нандин холбоонд хатуу хуулиуд сэв суулгадаг юм биш байгаа даа гэж анзаарагдах л юм. Ер нь англо-сакс, ромын гэсэн хоёр зарчмын дагуу бүрэлддэг дэлхийн улсуудад өнөөдөр мөрдөгдөж буй хуулиудын нэг инээдтэй тал нь нийгмийн бүхий л харьцааг зохицуулахын тулд маш олон зүйл заалтуудтай, маш нийлмэл бүтэцтэй, ний нуугүй хэлэхэд новшийн ойлгомжгүй зүйлүүд байдаг. Хүмүүсийн сэрэл, сэтгэгдэл, санал бодол, сэтгэхүйн арга барил нь үргэлж өөрчлөгдөж байдаг, өөрөөр хэлбэл хуулиар шийдэж чадахгүй өчнөөн асуудлууд үүсч л байдаг. Тэр бүгдэд зориулж хууль батлаад байх юм бол хууль зүйн орчин гэж хүн орооцолдохын аргагүй аймшигтай юм болох нь дамжиггүй. Харамсалтай нь үе үеийн хуульчид ийм л аргаар ажилтай байсаар ирсэн юм байна, харамсалтай нь улс орон болгон “тухайн тохиолдлуудын цуглуулга” болсон асар олон хуулиудтай, харамсалтай нь хуулийг пицца шиг “захиалдаг” манай оронд бүгдийн ирээдүйг үгүй хийхүйц дэндүү олон заалтууд хэдхэн хүний эрх ашгийн төлөө хэрэгждэг юм байна.

2008 оны 2 дугаар сарын 22ны өдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр бүхий 385 хууль үйлчилж байсан бол өнөөдөр буюу 2012 оны 7 дугаар сарын 6 хүртэл энэ тоо 491 болтлоо өсчээ. За Австрийн төрийн албаны нэг нөхрөөс хэдэн хууль хүчинтэйг асуутал яг тодорхой хэлж мэдэхгүй байна, гэхдээ мянгаас хол илүү гэж байсан. Харин манай хууль зүйн багш, доктор профессор A.Weilinger гэж нөхөр: “Хэрвээ хуулиар шийдэж болохгүй, өөрөөр хэлбэл тухай тохиолдолд таарсан хуулийн заалт олдохгүй бол шүүгч нийгмийн ”зөв ёс суртахуун”-ы дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж айлдсан. Энд л хамаг учир байна аа даа янз нь...
Хууль өөрөө ёс суртахууныг сахиулахын тулд тухайн улсын ард түмний ёс уламжлал, ертөнцийг үзэх үзэл, зан заншил дээр нь суурилан анх бий болсон. Нийгмийн аль сайн муу бүхэнд зориулсан нэг нэг өгүүлбэртэй байх гэсээр жанрайсиг бурханы мянган гарнаас олон тоотой болж “хөгжлөө”. Гэтэл хөгжөөд хөгжөөд мянга мянган хуулиуд нь хэрэг дээрээ хүчин мөхөстөх тохиолдолд ширээ дүүрэн бичиг цаасаа хаагаад эцсийн эцэст шүүгч “хүн чанар” луугаа өнгийдөг байх нь.
Харин муу ч сайн ч хүн чанарыг хүмүүжил, сургааль бий болгоноо. Иймээс л өвөг дээдэс ИХ ЗАСАГ-аа хүүхдүүдэд бүүр багаас нь амьдрал дээр сургаж, хуулиар хүмүүжүүлдэг байсан байх юм. Дэлхийн түүхэнд хамгийн сайн мөрдөгдөж байсан хуулийг ИХ ЗАСАГ хэмээнэ. Нөгөө талаас хууль ч өөрөө энгийн, хэн хэнийхээ амар амгаланг бусниулахгүй байх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ёс суртахуун дээр үндэслэгдсэн байдаг. Хамгийн гайхалтай нь ИХ ЗАСАГ-т зөвхөн материаллаг ертөнцийн биш, оюун санаа, энергийн түвшинд зориулагдсан, өөрөөр хэлбэл хэн нэгнийхээ сүнсэнд халдаж, муугаар нөлөөлөхгүй байх талаас заасан заалтууд ч байдаг. Ингэснээрээ хойд насны амьдралыг нь бас хамгаалж байгаа юм. Ингэж цор ганцхан хууль дэлхийг амар тайвнаар хангасан гэдэг. Мэдээж Их Монгол улс томрохын хирээр дагаар орсон хүмүүст зориулсан өөрчлөлтүүдийг ИХ ЗАСАГт оруулж байсан байна. Учир нь хууль гэдэг бол үйлчлэх орчныхоо газар зүйн байрлал, аж төрөх ёс, хүн зоны уламжлал, сэтгэхүйн зарчмаас гажиж ердөө болохгүй. Өөрөөр хэлбэл жилийн дөрвөн улирал дамнан нүүж иргүншдэг Монгол үндэстний хуулийг далайн нялцгай биетээр хооллодог хүмүүс мөрдөе гэсэн ч чадахгүй.
Хуулийг сахиулж, амар амгалан нийхэмд эрх чөлөөтэй амьдрах нь энгийн, хүчирхэг хуультай байхаас эхэлдэг юм байна. Ийм хууль дэлхий нийтийг хамарсан өнөөдрийн нийгмийн хувьд зөн мөрөөдлийн төдий гэдгийг нь би мэдэхийн дээдээр мэдэж байна л даа. Гэхдээ зөн биелж, зүүд амилах өдрүүд айсуй хэмээн өвгөдийн ухаан сануулсаар, өөрсдөө Хөх Монголчууд олон олноороо сэрсээр байна. Ийм нөхцөлд орчин цагт тохирсон Их Засагийг боловсруулах үүрэг нь Монголчууд биднээс өөр хэнд тохоогдоо аж. Дор бүрнээ тунгааж, өнгөрсөн одоог өрнө дорнотой нь харьцуулж явсу!!!
Биеийн хүчээр нэгийг давна сэтгэлийн хүчээр мянгыг давна.

Санааг ану авбаас бие инү хаа холдох.
Хүн төрөлхтөн үнэтэй юм сайхан, сайн юм нарийн нийлмэл, хүнд хэцүү байх ёстой гэж бодсоор ирсэн. Харин Монголчууд агуу юм энгийн байдгиймаа гэж, хамгийн сайхан хайр гэдэг зүйл үнэгүй байдаг юм аа гэдгийг, хамгийн бат бөх, чанартай эд зүйлсийг сэтгэлээсээ л хийдэг юм шүү гэж эртнээс нааш хүмүүжлээрээ хүүхэд болгондоо сургахыг эрхэмлэсээр иржээ.

... Өвөөгийн минь өгдөг байсан чихэр бол миний амьдралдаа амталсан хамгийн сайхан амттаан.

Гашуун дурсамж - Хувь заяаны нэгэн гогцоо

Би уул усаа хамгаалах хөдөлгөөнд нэгдсэн ч тэмцлээсээ ухарсан өөдгүй хүн байгаа юм. Гэхдээ Өвөрхангайн Уянга сумынхан буюу одоогийн "Гал" холбооны удирдагч Мөнхбаяр, "Хүдэр голынхон", "Алаг нүдэн Мөндөөхэй" гэх мэт өнөөг хүртэл тэмцлээ үргэлжлүүлж үр дүнг нь нэлээдгүй үзэж байгаа тэмцэгч хүмүүсийг одоо хэр нь биширч явдаг ба үйл ажиллагааг нь байнга сонирхож, тэдэнтэй биш буруу хүмүүстэй хамтарч байсандаа одоо хэр нь харамсдаг юм. 
Тодруулбал "Хатан Туул голоо аврах Үндэсний Хөдөлгөөн"-ийг байгуулалцаад идэвхтэнээр ажиллаж байсан юм. 2008 оны сонгуулийн өмнөхөн. Туул голын татамд, өөрөөр хэлбэл голын урсгалаас 50 метрийн дотор, байшин барих ямар ч үндэслэлгүй газар барилга барихаар хатгасан хашааг нурааж, Туул голд л байдаг Улаан номонд орсон зэвэг нэрт загас сүүлийн жилүүдэд ихээр хорогдож байгаагийн учрыг асуугаад УСУГ-ын холбогдох даргаас "тэд чинь хөлдөөд үхчихсэн" гэдэг тэнэг хариултыг сонсож байлаа. Үүнээс өөр олон олон баримт, дурсамж хадгалагдаж дээ. 
Чин сэтгэлээсээ юунд ч бол туслахыг хичээж, хичээл номоо ч гаргуундаа гаргаад явж байсан. Гэхдээ биднийг удирдаж байсан хүн хувийн ашиг хөөж байснаас гадна, би өөрөө тухайн үед нас залуу, тэнэг, энгийн нэг оюутан л байсан юм. 
Монголд нам бус залуучуудын үгс ялаа жингэнэж байгаатай адил сонсогддогийг мэдэрсэн, бас яахын аргагүй улстөржсөн байсан. Ганц ч атугай байгаль орчинд ээлтэй хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлтийг батлуулж, дараагийн парламентад гарах магадлалтай дэвшигч болгоноос Туул голын эхэн дээр олгогдсон ашиглалтын болон хайгуулын лицензүүдийг цуцална гэсэн амлалтыг авах гэж хөөцөлдөж байсан болохоор тэр. 
...Ууланд түймэр гарвал ганцаараа ч болов очоод унтраалцана, хэрвээ сайн дурын залуучууд байвал хичнээн сайхан бэ гээд л 10 гаруйхан хүний утас цуглуулчихсандаа баяртай байсан ах минь 2008 оны 7 дугаар сарын 1-нд Ху намын байрыг "Ху намынхан өөрсдөө нурааж" байхад тэнэсэн эсвэл зорьсон суманд оногдон өрөөсөн нүдгүй болчихсон юм даг. Тэр явдал надад ихийг бодогдуулж билээ.
Би өөрийгөө нүдгүй болчих вий гэж айсан юм биш, харин Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг, баячууд нь, төрийн түшээдүүд нь, угтаа Монголчууд Монголчуудыгаа хэрхэн нухчин дарж байгааг өөрийн нүдээр үзэж биеэр мэдэрсэн юм. 
Сэтгэлийн хөөрөлдөө автаж, саналаа луйвардуулсандаа шар нь гозойсон өрөвдмөөр ядуу иргэдийг зохион байгуулалттай хэдэн хүн, хэрхэн хатгаж, юу хийлгэснийг, наян жилийн түүхтэй гэгдэх намын байр түүдэг мэт асахыг яг дэргэдээс нь, Монголын Ахмадын Холбооны дээвэр дээрээс харж зогссон сон. Илүү хүчтэй байх ёстойгоо, боловсролтой байх ёстойгоо тэхэд л ухаарч шалдан оюутанг би-гээ бусадтай адил голсон юм. Тэр хүртэл Монгол минь битгий үгүй болчихоосой гэж залбираад, чадвартай, боловсролтой болохоор тэмцлээ түр хойш тавьсан юм. 
Сэтгэлгүй биш сэтгэлтэй байсаан, одоо ч гэсэн. 
Цөөн биш л нулимсан дуслуудыг эх орныхоо төлөө унагааж явдаг, одоо ч гэсэн. 
Харамсалтай нь намайг энэ бүгдийг хийж явахад, тэмцээд байгаа асуудлыг минь адаглаад сонирхон сонсохын оронд дооглон тохуурхаж, төрийн төлөө оготно боож үхнэ гэж сануулдаг байсан нь 18тай охиныг гомдоож чаддаг байсныг хэлэлгүй орхиж чадахгүй нь. Эсрэгцүүлэн "Эх оронч оготны үг" нэртэй илтгэл хүртэл бичиж байсан ч олон хүний чихэнд хүрч амжилгүй дарагдсан юм сан. "Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад, төрөө зас" гэж ээж минь надад сургаж, түүнийг яс махандаа шингээж ойлгосон би өнөөдрийг хүртэл биеэ засах үйлийг голчлон хийж ирлээ. 
Гэхдээ эх орноо гэх сэтгэлд ассан гал, зүрхэнд дүрэлзсэн хэвээрээ. Энэ цус байхад тэр сэтгэл хаа холдох билээ...

Монгол удам 2012 

Өвөөгийн минь хөшөө


Өнөөдөр өвөөтэйгөө уулзлаа. Очоод хувцас хунарыг нь угааж ганц тагш шөл хийж өглөө. Өвөө минь ядарчихаж. Эрийг нас даржээ.
Таван жилийн өмнө эмээ минь хотод орж ирснээс хойш тухтай очиж амжаагүй байсан Хөвсгөл далай, Дархадын цэнхэр хотгор луугаа аялж түүнээс түүнээс хойш рашаан ус, цэнгэг агаар, тоглож өссөн бууцандаа хоргодон гурван жил дараалан төрхөмдөө зочилсон билээ л.
Тэгэх бүрийд Дундговиос гаралтай бор өвөө минь гэртээ ганцаараа үлдэж, зуны амралтаараа зүгээр сууж байсан би очиж өвөөтэйгөө хамт, өвөөгөө халамжилж сар  гаруй хоёулаа байдаг байлаа.
Өвөөтэйгөө өнгөрүүлсэн нэг сар амар тайван, хурдан бас өвөөгийн ярьсан түүх сонин сайхнаар дүүрэн. Орой хоёулаа хөзөр “мушгина”.
 Өвөө өглөө эртээ босоод цайгаа чаначихдаг, би гэр орноо цэвэрлээд оройн хоолоо хийчихдэг, өвөө байрныхаа хөгшчүүлтэй шатар тоглоод гаднаас орж ирэхдээ чихэр олж ирээд намайгаа мялаачихдаг...
 Бие биедээ урам өгч амьдрах сайхаан.
ӨВӨӨ ТЭНДЭЭС ХЭЛЭХ НЬ: Би өвөө дээрээ өссөн хүн. Миний аав оторт явж байгаад ээжтэй танилцаж хайр сэтгэлтэй болоод нэг гэрт орно гэж тохиролцчихоод гэр малаа авч ирэх замдаа осолдчихсон гэдэг. Ээж намайг төрүүлчихээд аавыг хүлээж байхад нутгийнх нь хүн ирж аавын сургийг дуулгасан гэсэн. Намайг бага байхад ээж өөр хүнтэй сууж, хойд эцгийн гар харуулахгүй гэсэндээ өвөө намайг дэргэдээ үлдээсэн. Би сургуульд орж дөрөв дүгээр анги төгсөөд гэртээ очдог өвөл хот үзэхийн мөн болсон амьтан байлаа шүүдээ. Манайхаар тээврийн жолооч нар их ирдэг, өвөө ч байгаагаараа дайлж цайлдаг. Нэг удаа хот руу явж байна гээд Гэндэн гэдэг жолооч хүрээд ирлээ. Би ч ганц үстэй дээлээ аваад суудлынх нь араар ороод шигдчихсэн. Удалгүй Гэндэн ах гарч ирээд чиргүүл ачаагаа янзалж үзээд яваад байлаа. Би ч мэдэгдчих вий гээд амьсгаа дараад л хөдлөхгүй суугаад байлаа. Машин хөдөлж нэлээд явсны дараа хөл хөшөөд хамаг яс хөндүүрлэж эхэллээ. Тэвчээд суугаад л байлаа. Үүр цайхын алдад аргагүйн эрхэнд босоод хөдөлтөл надаас цочоод сандарч байгаа гэж жигтэйхэн. Эхлээд сүг сүнс гээд элдвийн хий юм бодож л дээ. Намайг гэж мэдчихээд “Одоо би чамайг яана. Өвөөд чинь юу гэж хэлнэ. Буцаад явах хэцүү, болих хэцүү” гээд л загнаж байна. Би ч чимээгүй суугаад л байлаа. Тэгж тэгж хотод орж ирээд өөр машинд суулгаж буцаахаар боллоо. Явсаар хотод тэдний эгч ганц бие авгайнд ирээд намайг үлдээчхээд яваад өгөв. Маргааш нь “За машин олчлоо. Гэртээ харих уу” гээд ирэхэд нь би ч “Үгүй” гээд гэдийчихлээ. “Энэ хүүхдийг яана” гэж л байна...
Долоо хоногийн дараа өвөө минь хотын гал командад ажилд орсон гэдэг. Тэр үеийн хотын хамгийн өндөр барилга болох Улсын Их Дэлгүүрийн дээвэр дээр гарч зогсоод л хотын эргэн тойрныг харж гал гарвал мэдэгддэг байж. Ер нь миний өвөөд хийж үзээгүй ажил ховор. Гал сөнөөгч, гал командад ахлагч, мөрдөн байцаагч, прокурор, тэгснээ нярав, нягтлан, боловсон хүчин за тэгээд бүр зөгийчин хүртэл. Хамгийн сүүлд төмөр замд ажиллаж байсан гээд л бод.

Би боддог юм. Хүн үхэхдээ юу үлдээж, юу авч явдаг болохоороо эд хөрөнгө мөнгө бас бусад хэрэгтэй хэрэггүй “юмхан”-ы төлөө хамаг амьдралаа үрнэ вэ? Мэдээж хувь хүний тав тухтай хангалуун хэрэгцээгээ хангах нь буруушаах асуудал биш. Харин үүгээр ханадаггүй хүмүүс олон бий. Хүн энэ хорвоод үр хүүхдээ үлдээнэ, уран бүтээлээ үлдээнэ, нэр алдраа үлдээнэ. Харин юу ч авч явж чадахгүй. Үр хүүхэд бол бидний үргэлжлэл. /дараагийн үе гэдэг энэ үеийн үргэлжлэл л байдаг/.
Алдсан бүхнээ тэдэндээ хэлж, над шиг битгий зовоосой, битгий алдаасай гэсэндээ л амьдралд зааж сургаж байдаг. Үүнийг мэддэггүй асан би өөрөө үртэй болж байж учрыг бүрэн ойлгосон билээ. Гэдсэнд байхад нь л миний хүүхэд өвөө шигээ өндөр хамартай, над шиг хацартай биш байгаасай, тэгээд том болоход нь би тийм сургуульд сургана, тэгнэ ингэнэ гээд л өөрийн эрхгүй бодчихсон алхаж байж билээ.

ӨВӨӨ БАС ХЭЛЭХ НЬ : Хотод орж ирээд 6 жилийн дараа эмээтэй чинь танилцсан. Тэгэхэд ув улаан хацартай, дуугүй, ичимхий, их гоё дуулдаг охин байж билээ.
Би гайхав: Тийм үү? /Нүдээ том болгоод /. Эмээ дуугүй бас ичимхий байсан гэнэ ээ?
Өвөө үргэлжлүүлэн: Бид хоёр олон хүүхэдтэй болж, хажуугаар нь ажил хийгээд, эд нартайгаа учраа олох гэж их л ядардаг байлаа. Тэр их ажил, уур цухал дунд хүн өөрчлөгдөх нь аргагүй. Дулмаа гээд нэг их аманцар хэрнээ сайхан сэтгэлтэй нэг найз минь байдаг. Тэр л эмээ бид хоёрыг чинь нийлүүлсэн дээ. Би эмээгээс чинь “Суух уу” гэсэн утгатай юм арай гэж  асуугаадахтал дуугардаггүй. Дуугарахгүй болохоор нь татгалзаагүй юм чинь гээд аваад суучихсан. Тэр үед би хорин нэгтэй байсан гэдэг чинь, одоо далан дөрөвтэй, тавь гаран жил нэг тогооноос хооллож байна даа. Хагас зуун жил хамт байсан байна гэхэд нь өвөөгийн минь нүдэнд нулимс цийлэгнэж байсан сан…
Би бас боддог юм. “Өвөө эмээгийн цэцэрлэгт хүрээлэн гэж байгуулаад тэндээ эмээгийнхээ бичсэн шүлэг, өвөөгийнхөө хэлсэн үгийг бичсэн хөшөө босгох юм сан гэж. Судалж үзсэн боловч хүрээлэн байгуулж, хөшөө босгох байтугай хэдэн мод авч тарихад л дадлагын оюутан миний чадал хүчин мөхөстөж, түрийвч нимгэднэ.
Гэтэл нэгэн санаа оюунд харвав. Юу гэвэл, А.С.Пушкин нэгэнтээ ганц шүлгээрээ Александрын баганаас өндөр хөшөөг босгосон билээ л. Галуу дагаж хэрээ хөлөө хөлдөөв гэгчээр Пушкиныг дуурайж байж онигоонд орохоос айвч, нэр алдрыг горилсондоо бус, өнгө мөнгөнд шунаж бус, энгийнээр, өвөөгийнхөө амьдралыг өөрийнхөө бодолтой хамтатган хүүрнэж байгаагаар халхавчлан үзэг сойж,  үг холбон, цаас эрээлж суугаа минь энэ ээ.
Үгэн биш чулуун хөшөө босгоно доо гэх билэгтэй бодлыг тээвч, бушуухан шиг ямар ч атугай хөшөөтэй л болох гэж яарсныг ойлгоно биз ээ.
ӨВӨӨ ХҮҮРНЭХ НЬ: Миний охин сайн л ханьтай болох хэрэгтэй. Шилэн байшин, дарга сайд, үнэтэй машин хамаагүй. Гол нь сэтгэл нь л чухал. Заяаны хань зам дээр гэдэг юм. Ханьтай болох гэж одоо яарсны хэрэггүй. Юмаа хийгээд явж байхад өөрөө гараад л ирнэ. Сэтгэл нь л чухал шүү...
Тийм ээ би мэднэ. Бүр яс махандаа тултал мэднэ. Хорвоод нэг бүдрэхдээ хоёулаа болж бүдэрсэн эрийн тэнгэргүй юм уу, тэр эр нь тэнгэргүй байсан юм уу  эцэггүй үр элгэндээ тэврээд үлдсэн бүсгүй заяатан билээ би. Амьдрах л гэж тэмүүлсэн “амь”-ийг тасалж,  хэвлийд байхад нь “авахуулж” төвдөлгүй тээсээр арван сарыг гүйцээж төрүүлсэн, харангуут л хайр хүрдэг хачин хөөрхөн амьтан надад нэг бий. Жирэмсэн байхдаа эмээ өвөө дээрээ очиж чадаагүй би охиноо тэврээд очиход эмээ минь уулга алдаж, өвөө минь уйлж угтсан сан. Тэхэд арай л хөгширсөн харагдаж билээ.
Охиныг таван сартайд өвөө уушгиндаа гар утасны дайтай том хорт хавдартай нь
гэнэт оношлогдож, хоолойд юм тээглэж хэд хоног харанхуй амьдарсан. Шөнөжин нойргүй ханиалгадаг байсан нь үүнээс болдог байсан биз хичнээн их өвддөг байсан бол гэж бодохоор өрөвдөж, зүрх зүсэгдэн уйлж байсан билээ. Азаар хагалгаа нь амжилттай болж одоо эрүүл болсон. Гэхдээ тэр том хавдар шууд л зүгээр болчихдоггүй, химийн хүчтэй эмчилгээ хийж хорыг нь бүр мөсөн устгадаг учир эм тариагаар “бөмбөгдүүлж”, далан наймтай хүн энэ хүнд эмчилгээнд сульдаж, өвөөг асраад эмээ минь ч бас ядраад байгаа болохоор өнөөдөр очиж балга шөл, багахан угаалгаар тус өргөөд харьж ирсэн даруйдаа үгэн хөшөөгөө ийнхүү үзэглэн босголоо.
 Өвдөж зовох
Өлсөх гомдох нь дэндсэн
Өөдгүй энэ орчлонд
Өдий удаан амьдарсанд нь талархаж
Өвгөдийгөөн би хайрладаг.

... гэж 2009 оны нэгэн бүрхэг саарал орой бичиж асан санагдана. Хэрвээ цэцэрлэгт хүрээлэн байгуулж жинхэнэ хөшөө барьж чадсан бол өвөө минь нээлтэн дээр нь очоод л, үг хэлээд л миний сэтгэлийг ойлгож, надад бага ч гэсэн баярлах л байсан байх. Гэвч надад зөвхөн үгэн хөшөө байсан. Амьдралын аар саар асуудлуудад толгойгоо мэдүүлж явсаар, үргэлж л намайг очихыг хүлээх юм шиг эндүүрсээр ингэж их яаран байж бичсэн юмаа ч уншуулж амжаагүй байхад нэг л өдрийн наран "өвөөгүй" жаргасан. Тэрнээс хойш өвөөтэй нар хэзээ ч дахиж мандаагүй...

Монгол Удам 2011 он

120 километр дугуйтай аялсан түүх

2012 оны 5 дугаар сарын 28. Цаг хугацааны хором мөч бүхэн, хорвоогийн эгэл эс бүхэн өгүүлэх түүхтэй гэнэм. Дэлхийн түүхэнд энэ өдөр юу гэж үлдсэнийг мэдэхгүй юм, ямартай ч Австри улсын Вена хотноо амьдран суралцаж буй 17 оюутан залуугийн хувьд дугуйн спорттой салшгүй холбогдсон өдөр байлаа.
Praterstern зогсоолын хажууханд биднийг цуглахад тэнгэр цэлмэж, нар мишэээсэн тунгалаг өглөө тохиов. Сүүхэлзсэн сайхан дугуйнууд түрээслээд сэвхийтэл яах ийхийн зуургүй Schwedenplatz орчихдог юм байна. Хотын дундуур сүлжилдэн давхиад л залуус маань эрч хүчээр дүүрэн байгааг харахад тун ч урамтай. Тэндээсээ Hütteldorf орж галт тэргээр Melk хүрэх ёстой төлөвлөгөө маань Zug-ний дугуйн багтаамж хэтэрсэн шалтгааны улмаас өөрчлөгдөж дараачийнхыг цаг гаран хүлээхээс өөр аргагүйд хүрсэнд, зохион байгуулагчдын ухаалаг шийдвэрийн дагуу эргээд Westbahnhof руу очоод хоосон галт тэргийг эхний буудал дээрээс нь “барьж”, багтаж чадсан нь нүдээ олсон алхам байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Зиа тэгээд замдаа гарлаа даа. Цаг гарангийн хугацаанд галт тэргэн дотор юу хийхэв, зарим нь унтлаа, зарим нь элгээ хөштөл инээлээ, зарим нь бүүр хажууд суугаа нөхрийнхөө “чихэн дээр цэцэг ургуулж” харагдсан. Харин аялалын маань жинхэнэ гарааны цэг болох Melk хот руу дөхөх тусам тэнгэр бараантан бараантсаар яг буух үед бороо шивэрч эхлэв ээ... Хаа холоос дугуй унах гэж, тэр тусмаа тодорхой зорилготой гарсан Монгол залуусыг юу саатуулаа аж, энгэр замаа хамхиж аваад л салхи бороог зүсэн аяллаа эхлүүлэв.
Бид ширүүн бороотой хэсгийг өнгөрсөн үү, эсвэл цаанаасаа зогссон уу ямар ч атугай эхний амралтын цэг дээр ирэхэд тэнгэр гийж эхэлсэн ба харамсалтай нь аялагчдын маань ихэнх нэвт норсон байлаа. Солих хувцастай бэлтгэлтэй гарсан хэд нь хувцсаа сольж аваад, солих хувцасгүй бэлтгэлгүйнүүд нь хэдэн зураг даруулж аваад л цааш жийцгээв.

... Шувуудын жиргээтэй цэлмэг тэнгэрийн доор цэцэгсийн үнэртэй анхилам тал хөндийгөөр, өндөр уулсын сүрийг бахдан, өргөн мөрний сайхныг биширч салхи хүнгэнүүлэн давхих шиг жаргал хаа байна? Нэг тийм... эрх чөлөөтэй, эрч хүчтэй мэдрэмж төрнө.
Зуун хувийн Bio хүчилтөрөгч ам хамрыг таатайяа сэнгэнүүлэх нь ч, зургаан араатай хурдан дугуй секундэд хоёр удаа жийлгэх нь ч, зуулттай уруулын завсраар амтагдах шорвог хөлсний шазуун амт ч, зур зурсхийн өнгөрөх зургийн мэт байгалийн үзэмж ч... хүн бас хааяа ингэж нүдтэй, амтай, хөлтэй, гартай, зүрхтэй, уушгитай гэдгээ мэдэрч байх хэрэгтэй юм байна гэж эрхгүй бодогдуулж байсныг нуух юун.
Янз бүрийн аялалын хувьд тохирсон хүнс гэдэг ерөөсөө хүч тэнхээний эх ундарга болж байдаг юм билээ. Гэхдээ их идэх бол дэмий. Яг дугуйн аялалд зориулагдсан “Оны шилдэг хүнс”-ээр тэгвэл “хуушуур”-ыг шалгаруулмаар надад санагдаж байгаа юм. Замын туршид хэн нэгний богцноос гэнэт гэнэт гарч ирж “барьц” алдуулж асан хуушуурууд бол манай аялалын “аврагчид” байсан гэх нь хайшаа юм, гэхдээ “амь тарианууд” гэчихвэл нэг их хилсдэхгүй ээ.

... Зиа ингээд бид ч жийгээд л, зам ч урамтай хорогдож 30 километр үлдээд байтал гэнэтхэн салхи ширүүсээд бороо дусалж байдал эвгүйтэж эхэллээ шүү. Зохион байгуулагчдын маань нэгний мэргэн санаачлагаар ойролцоо байсан нэг сүүдрэвчинд амжин орж айхтар ширүүн аадраас арай чүү хоргодоод хагас цаг хэртэй хүлээж аадрын үүл арай шингэрэхтэй зэрэг шиврэх бороог үл хайхран ширтэх замдаа дөрөө нийлэв. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм болохоор зорилгынхоо ихэнх хагасыг барчихсанаа мэдэнгүүт нүд хурцсаад, хөл чангараад ирэх юм билээ.
Linz орох сүүлийн 10 километрт цэцэг усалдаг данхны цоргон доор яваа юм шиг л тасралтгүй шавшуулсан ч амралтгүй явсаар хотынхоо хаяатай нийлсэн. Линцийн дундуур дуу аялан галигуулсаар төв вокзал дээр нь очиж энэ удаагийн хийморилог аялал өндөрлөсөн юм даа.

Нойтон хувцастай, олон цаг дугуй жийж аяншиж ядарсан ч зорилгоо биелүүлсэндээ золбоолог байсан аялагчид маань алжаалаа тайлахаар галт тэрэгний буудлын Mc Donald's ороход кассан дээр нь Монгол охидууд ажиллаж байж таарсан нь яагаад ч юм маш сайхан, өөриймсөг санагдаж байв.

Аливаа үйл ажиллагаанд зохион байгуулагчдын чадвар, туршлага шаардагдахын сацуу үнэлэгдэж чаддаг билээ. Үүний дагуу Австрийн Монгол Оюутны Холбооныхон уг аяллыг харьцангуй сайн зохион байгуулж чадсан гэж би хувийнхаа зүгээс дүгнээд талархал дэвшүүлж байгаа юм. Зарим нэг төлөвлөөгүй зүйлс гарч ирж, дарга маань ч "энэ жил их зүйлийг мэдлээ, дараагийн жил бүүр гоё болно оо" гэж байсан нь ямарваа юм "хийх тусам хөгждөг"-ийг сануулж, гольдрилоороо л дээш тэмүүлж явааг харуулж байлаа. 

... Би анх Австри улсад ирээд маш их гайхаж билээ. Учир нь Монголчууд энд их муу нэртэй, ажил хийвэл хамгийн мууг хийдэг, өөрсдөө "яадаг ч байсан Монголд очихгүй" гэсэн утгатай зүйлс их ярьдаг, заримдаа Монгол гэдгээ нуудаг... Нөгөө хаана ч явсан БИ МОНГОЛ гэж цээжээ дэлддэг байсан бардамнал минь нугараагүй боловч тодорхой хэмжээний шооконд орсон. 
Яагаад бид ийм байдалд орох болов оо? гэж их бодсоны эцэст ганцхан хариулт олдсон нь "Бид хаана ч явсан нэгдэж чаддаггүй, хөнжилдөө хөлөө жийлцэж байдгаас болдог юм байна." 

Харин сүүлийн үед хаа сайгүй Монголчууд нэгдэж, хамтдаа үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон нь хичнээн сайшаалтай. 
БИД чинь нэг үзэл санаан дор нэгдэхийн цагтаа хүн төрөлхтөнийг амар амгалангаар хангаж эх дэлхийг амарлиулдаг ХӨХ ТОЛБОТ МОНГОЛ ҮРС шүү дээ!!!

Та бүхнийг Тэнгэр ивээх болтуухай. 

Хүндэтгэсэн Монгол удам 
2012

"Тоглоомын онол ба шашин"


2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр МУИС-ийн хичээлийн гурав дугаар байрны 303 тоот ангид шинжлэх ухааны доктор, профессор Р.Энхбат багшийн "Тоглоомын онол ба шашин" сэдэвт өөрийнх нь чөлөөт ярилцлага хэмээн нэрийдсэн гайхамшигтай лекцийг сонсох завшаан тохиосон юм.
Лекцийн дараа тэрхүү ангиас инээмсэглэн гарах оюутан бүрийн нүдэнд баясал, ухаарал, басхүү гүн бясалгал тодорч байсан агаад жинхэнэ математикч, мэргэжлийн багшаар тогтохгүй чадварлаг уран илтгэгч гэдгээ бүрэн баталсан Энхбат багшийн ярианаас хөлсөө гоожуулж, нулимсаа гартал инээсэн би гэртээ харих замын туршид ганцаараа инээмсэглэн алхсан юм даа. Үнэхээр тэрхүү чөлөөт ярилцлагын хугацаанд минут тутамд дор хаяж зуун залуу оюутны инээх дуун сургуулиар нэг цуурайтаж байсан билээ. Харингуутаа энэ тэмдэглэлийг хөтөлж уг лекцийг санаачлан зохион байгуулсан тухайн үеийн сургалтын албаны дарга  Итгэл багшид өгөх гэж байсан боловч диплом миплом гээд үнэндээ цаг гарахгүй байсаар хуучирчихсан юм. Харин сая санамсаргүй нээж үзэнгүүт энэ лекцийн тэмдэглэлийг засан бичиж хүмүүст хүргэе гэж бодлоо.

Лекцийнхээ эхэнд багш цаашид хэрэг болох тоглоомын онолын (Game Theory) талаар хэд хэдэн тодорхойлолт үндсэн санааг өгсөн ба уг нь тэдгээрийг энд хамтад нь оруулсан бол математик судалдаг оюутнууöын хувьд илүү "амттай" байх сан боловч томъёо шивэх ажлаас жоохон залхуурч байгаагаа үнэнээр нь өчьеэ.

... Багш өөрөөсөө асуусан байгаа юм. Ер нь яах гэж Бурхан шүтдэг юм бэ? Шүтэхгүй бол юу алдах юм? Шүтлээ гээд юу хожих юм? гэж. Тэгээд шинжлэх ухаанч хүний ёсоор энэ асуултуудад тоглоомын онолын дагуу математик загвар зохиогоод тооцож үзэхэд хариу нь "Бурхан байхгүй" гэж байж тамд унаснаас байгаа гэж итгэсэн нь онодоггүй юм гэхэд алдахгүй эрсдэл багатай сонголт болохыг харуулсан байна. Тэгтэл дараа нь багшид дахиад асуулт тулгарав. Дэлхий дээр олон шашин бий, алиныг нь сонгох вэ? Будда ч юм уу Аллах тэнгэрийг насаараа шүтэж шүтэж очсон чинь жинхэнэ Бурхан нь Есүс байж таараад буруу номтон гээд нөгөөх халуун тамд хийчихвэл гүэ мөн баларсан юм болноо доо. Багш ч гэсэн тэгж "шатах"-ыг хүссэнгүй, сурснаараа математикдаа найдаж дээрх 3 голлох шашны алийг шүтэх ёстойг үзүүлэх бас нэгэн бодлого байгуулаад шийдийг нь хартал "Бүгдийг нь" гэж гарчээ. Нээрээ ч "Бурхан гэдэг бол бидний эргэн тойронд орших энергийн их урсгал бөгөөд бид энергийн хуулинд захирагдаж амьдардаг. Бурхан гэдэгт огт итгэхгүй байснаас итгэсэн нь дээр юм. Ямартаа ч энэ нь алдагдалгүй. Үнэхээр Бурхан гэж байгаад мань мэт нь нүд анихдаа өнгөрүүлсэн амьдралынхаа хором мөч бүрийг шүүлгэдэг бол шүтээгүй гэж шилээ маажиснаас "Шүтсээн, шүтэхдээ бүгдий нь холиод шүтчихсэн" гэсэн нь дээр л дээ. Залгуулаад багш өөрийнхөө амьдралаас өгүүлэв. Монголд анх Христийн сүмүүд үйл ажиллагаагаа эхлүүлж байхад англи хэл сурах зорилгоор нэг америк номлогчтой танилцаж нөгөөдөх нь хэлний хувьд үнэхээр тус болж чадсан ч эх орон луугаа багшийг санваартан болгохоор авч явахыг шахсан тухай элэг хөшөөм яриад, Бурхан Буддын сургаалын Энэрэхүй болон Коран сударт дурдагдсан гайхамшгуудын нууцыг одоо л эрдэмтэд нээж эхэлж байгаа талаар сонирхол татам өгүүлж билээ. Тэр ч байтугай Шри Шри Рави Шанкар, Их бясалгагч Чин Хай, Шри Чинмой нарын бясалгалыг туршиж амьдралын мөн чанарын төлөөх эрлээ үргэлжлүүлсээр байжээ.

Хүн болгонд л энэ лекц гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн боловч үзүүлэх хариу үйлдлүүд, өөртөө хэр тусгаж авах нь олон янз. Болдогсон бол хүн хүний толгойгоор нэг нэг ороод гарахсан. Тэгвэл бас их л юм мэдэж авах байх даа. Нэгэнт тэгж чадахгүйгээс хойш өөрийнхөө л хариу үйлдлийг сайн байлгах хэрэгтэй. Юу гэхээр өөдрөг үзэлтэй байж, бусдад тусалж, уур бухимдал, атаа жөтөө, хорсол гомдол бүхнээ цээжнийхээ мухарт нууж, өөрийгөө хүрээлэх ертөнцөд чин сэтгэлээсээ баяр талархалтай хандахыг багш номлоод авна лээ. Сонсох дуу, унших шүлэг, сонирхох мэдээнээс эхлээд өөрийнхөө орчинг анхааралтай бүрдүүлж үргэлж сайн сайханд үнэт цагаа зарцуулж байгаарай, бас "Математикаа сайн хийж, Махаа бага идээрэй" гэсэн шүү.
О. Дашбалбар агсны "Эх орон" хэмээх шүлгийг тэнгэрлиг шүлэг хэмээгээд Монгол хүн болгон заавал унших хэрэгтэй гэж захисан.

Уучил, уучил, уучил гэж чин сэтгэлээсээ хэлж байсан нь одоо хүртэл санаанаас гарахгүй л байна. "Хүн болгонд гомдож, өс санаж, тэрнийг тэгж хашраана, тэр намайг тэгсэн гээд л жагсаалт хийгээд байх юм бол би хэдий завандаа теоремоо батлах юм бэ? Тийм болохоор бүгдийг уучилж тархиа чөлөөлөөд, үлдсэн хэсгээр нь математикаа сур, бизнесээ хий. Уучилцгаа" гэж сургасан нь гайхамшигтай бас үнэн байсан.
Шинжлэх ухааны тэр том зүтгэлтэн хүн Бурхан буйг хэлж, болж өнгөрсөн төсөөлшгүй, үлгэрийн гэмээр бүгдэд итгэж байна гэдэг намайг багагүй гайхуулсан бөгөөд үүнтэй хамт тодорхой хэмжээний амжилтад хүрснийхээ дараа энэ хүн шиг ингээд олон оюутнуудтай амьдрал, шинжлэх ухаан, орших, үл оршихын талаар ярилцаж, тэднийгээ сургаж явах юм сан гэсэн хүслийг ч бас төрүүлж чадсан.
Анх удаа л сургуулиараа ингэтэл их бахархаж байна. Математик сурна гэж төлөвлөж байгаагүй болохоор бага зэрэг сэтгэл дундуур явдаг байсан, харин одоо МКС-даа дөрвөн жил сурсандаа баярлаж "ямар сайхан хамт олны дунд би хүн болж төлөвшөө вэ" гэж бахдаж сууна. Нээрээ би эндээс л амьдралынхаа чигийг олж, үзэл баримтлалаа бататгаж чадсан болохоор би энд л "хүн" болсон юм. Энэ хүмүүсийнхээ итгэлийг алдалгүй хаана ч явсан сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явах болноо.
гэж бичсэн байх юм аа.

Үнэнийг хэлэхэд би ч сайн оюутан байгаагүй л дээ. Хүн ер нь өөрт байгаа юмаа зохих ёсоор үнэлээгүйгээс болж их зүйлийг алддаг юм байна. Жишээ нь би МКС-иа доогуур үнэлэснээс болоод олигтой сурч чадаагүй. Эрдэмтэн багш нарынхаа хэлсэн үг бүрийг цаг тухайд нь алдалгүй сонсч, хэрэгжүүлж, онц сурч чадсан бол сайхан сан.. гэж харамсдаг болохоороо доод курсын дүү нар надаас сургамж аваасай, хичнээн сайн багш нартай, хичнээн сайн сургуульд сурдгаа мэдээсэй гэсэндээ үүнийг бичиж байна. Одоо харин би ойлгосон, дахиж сурахдаа сурсан шиг сурч, МУИС-ийнхаа нэрийг олонд сайнаар таниулахыг хичээх болно.

Цаг хугацаа дахин ирдэггүйгээрээ өршөөлгүй боловч, хэзээд боломж байж л байдаг амьдрал юутай баян!

Хүндэтгэсэн Монгол Удам
2011 он, 8 дугаар сар

Мэдрэмжийн тухай дахь хэдэн модернист үг


Рене Декарт “Би сэтгэж байгаа учраас оршиж байна” гэжээ. (Барууны филосифи сэтгэлгээний суурь)
Тэгвэл “Би сэтгэдэг төдийгүй мэдэрдэг болохоороо оршдог” гэж цэвэр Монгол ухаанаас гарсан пост-постмодернист хандлага хариулж байна.
Монголчууд модерн сэтгэж, модерн бүтээж, модерн амьдрах цаг ирээ юу?

Материаллаг хэрэгцээний “моодорхог” дэвшилтийн тухай энд ярих гэсэнгүй.
Байсан, байдаг, байгаа юмыг урьд нь харж байгаагүй ӨӨР маягаар харж, өөртөө дахин нээгээд, тухайн үзэгдлийг мөн чанарыг шинжлэх замаар жинхэнэ ҮНЭНийг олдог болцгооё, хэн нэгний хэлснийг шууд хүлээж авахаасаа өмнө, харагдаж байгаа хэлбэрээс нь илүүтэйгээр үр дагавар, нууцлаг ач холбогдлыг нь таниж урьдчилан бэлтгэдэг болъё гэсэн санаа. Ер нь модерн гэдгийг хүмүүс юу гэж ойлгодог юм бол? Би хувьдаа нэлэнхүй утгаараа ерөөсөө л "өөр" гэсэн үг юм байна гэж ухах.

Сэтгэлгээ, мэдрэмжээ хөгжүүлнэ гэж бусдын хийснийг дуурайж хөгөө чирж явахаар өөрсөддөө найдаж, өөрсдөө сэтгэдэг болцгооё.
Өнөөдөр жорлонд  авч орсон сонин дээрээс уншсанаа маргааш нь бусдад чухал царайлан ярихыг “жорлонгийн сонин сэтгэлгээ” гэвэл таарна.
Дөрөвдөгч засаглал гэх сүржин нэрний цаана “тархи угаалга”-ын машины хүчирхэг сэнс эргэлдсээр удаж байна. Захиалгаар бичдэг, хэвлэдэг, үнэн мэдээллийг дардаг, хаадаг, хуурамч сенсааци дэгдээдэг, хүмүүсийн анхаарлыг буруу зүгт чиглүүлдэг. Энэ олон кино, сериал “одко” нарын скандал... эд нар чинь бүх хүмүүсийг ав адилхан сэтгэдэг болгох гэсэн сэтгэл мэдрэлийн “саван вок”-ууд шүү дээ. Дэлхий тэр чигтээ л ийм байна. Барууныхан бол аль хэдийн адилшаад эхэлчихсэн. Энийгээ Глобалчлал гээд их гоё нэрлэчихнэ.  Тэр нь үнэн хэрэгтээ иддэг, хэрэглэдэг, өмсдөгөө ижилсүүлэхээс цааш нөлөөгүй. За нэмье гэвэл уншдаг үздэг ший, сонсдог хөгжим, найгадаг бүжгээр шувтарна.
Аа гэтэл зарим нь бүүр “хүйсийн глобалчлал” хийгээд талийж өгсөн. Санаа зовмоор нь, байгаалиасаа эр, эм гэж хоёр л төрлийн хүйс байдаг болохоор эрэгтэй нь эмэгтэйжээд, эмэгтэй нь эрэгтэйжээд жонхуурсан юм болж байна гэж. Тэгээд энийгээ "зарим хүмүүс төрөлхийн ийм сэрэл мэдрэмжтэй төрдөг" гэж өмгөөлсөөр, хүйсээ солигчдын тоо жилээс жилд хаа сайгүй өссөөр л.
Үүнийг мэдрэмж гэхгүй ээ. Барууныхан бүгдийг махан биетэйгээ холбож, махан биеэрээ л мэдэрдэг зүйлсээ мэдрэмж гэж ойлгодгийн нэг гай энэ.
 Ингэж мэдрэлийнхээ системийн үйл ажиллагааг хүртэл глобалчилж байхаар, хүнлэг ёсны үүднээсээ бол амьжиргааны түвшнийг тивээс хамаарахгүй болгон тэнцвэржүүлж, сайхан амьдрах арга, боломж, чадварыг л дэлхийчилмээр сэн. Өөрөөр хэлбэл, Японд төрсөн хүүхэд эцэг эх, улсынхаа халамжинд бөмбөрч өсдөг бол, Афганд Монгол Хазара жаалын амь ганц тахианы үнэд ч үл хүрэх ийм ГАЖ тогтолцоог халах нь хүн төрөлхтний зорилго баймаар.  

Гэвч ийм олон сая хүний хувьд утга учиртай, тэдний амьдралыг өөрчилж чадахаар асуудал хэд хэдэн эрхэмсэг ноёдын “халдашгүй дархан” данснуудтай нь ямар нэгэн байдлаар хутгалдаж таарах тул тэгсгээд янз янзын жүжиг дэглэгдээд мартагнуулна. Ард түмний анхаарлыг үүнээс хавьгүй илүүгээр татах өнгө будаг тохирсон нэвтрүүлэг, кино, дүрс бичлэг, элдэв шуугиан тэдэнд хангалттай олон бий.  
Дэлхийн агаар, ус, хөрсний бохирдлын дийлэнх хэсэг нь зөвхөн үйлдвэрлэл хөгжсөн орнуудын өндөр хэрэглээ, үүнээс шууд үүсэх асар их хог хаягдлаас бүрддэгийг харуулсан Австрийн Байгаль Орчны газрын судалгааны тайлан миний гар дээр байна.
Гэтэл эдгээр үйлдвэрийн болон химийн хорт хаягдлаас үүдэлтэй уур амьсгалын дулаарал, цөлжилт, огцом хүйтрэлт, озоны цооролт, экологийн сүйрэл гэх мэт байгалийн гамшгуудын уршиг хэний буруу вэ гэдгийг огтхон ч ялгалгүйгээр хүн бүрт адил үйлчлээд байдаг???
Энэ бүхнийг уншаад танд ямар мэдрэмж төрж байна? Хэн нэгэн дотроос чинь “энэ шударга биш байна” гээд орилоод байна уу? Яааааг наадах чинь өнөөх ориг мэдрэмж шүү дээ.

Мэдрэмж бол ходоодны чимээ, хонгорын чинь үнсэлт, өвдөлт, тансаглалын аль нь ч биш.

Мэдрэмж бол нутгийнхаа барааг хараад урсгах нулимс, нуган үр нь наадамд зодоглоход нууж дэврэх эцгийн бардамнал, ижийн мутар магнайд хүрэхэд ивээж төөнөх амар амгалан,  эх орны чинь хэвлийг хайр гамгүй ухахад эр зоригийг чинь хурцлах өр зүрхний  чинь дуудлага.

Мэдрэмж бол ухаанаа уралдуулж хөлсөө шавхсан бүтээл тань хүнийг баярлуулж нэрийг тань өргөхийн бахархал, өрөөлийг гомдоож зовлонд учруулсан үедээ өөртөө харамсаж санаа алдуулдаг гэмшил, чин сэтгэлээ зориулсан хайртынхаа гарыг атгаад чимээгүй нүд рүү нь ширтэхэд цээжинд амтагдах жаргал... 

Хүндэтгэсэн Монгол Удам
2012 оны 3 дугаар сарын нэгэн шөнө
 

Өвгөд минь ...


Нэгэн удаа хэл зохиолын багш маань Ренчин гуайн “Нууцыг задруулсан захиа” зохиолыг уран сайхнаар уншиж өгөхөд анги дотор ниссэн ялаанд дургүйцмээр нам гүм байсан сан. 

... Хар Манжийнхан Өвөр, Халх Монголыг эрхэндээ оруулаад үлдсэн хэсэг болох зоригт Ойрадууд руу уулгалан довтлох цөвүүн цаг дор Өөлд баатар Шуну, “Хэлэх үг элчийн аманд бий” хэмээх эцгийнхээ сургаалийг үл итгэж, байлдааны чухал төлөвлөгөөгөө бичгээр илгээсэнд, элчийг илрүүлж бичгийг уншсан манжийн захирагч сөрөг арга хэмжээг өрсөн авч дагалдагч ардууд, цэргүүд болон гэр бүлийнхнийг нь бүгдийг барьж хориод, ганцхан болзлын доор голомт залгах Шунуг амьд үлдээн явуулна гэсэн нь, эцэг баатар, эх хатан, энхрий хоёр охин дүүгийнхээ толгойг өөрийн гараар цавчина гэсэн харгис тулгалт байлаа. Эцэг, эхийнхээ өр зүсэм гуйлтын доор Шуну ялыг гүйцэлдүүлэн манжийн бүслэлтээс гараад өшөөгөө авна гэж тангаргалдаг. 

Бидний түүх үнэндээ зүрх зүсч, амьсгал боогдуулсан эмгэнэлт явдлуудаар дүүрэн. Эрэлхэг баатар Ойрад ахан дүүсийг маань дагаар оруулах нэрийн доор толгой дараалан хядсан Манж, Хятад цэргүүдийн хүнсний хангалтанд Халх Монголчуудын халуун хошуут малыг татвар болгон татаж, ахынх нь гараар дүүгийнх нь хоолойг багалзуурдаж байсан тухай уншаад гол харлаж Манж Хятадын хорт бодлогыг жигшин зэвүүцэхийн дээдээр зэвүүцэж байж билээ. Галдан Бошигт, Чингүнжав, Амарсанаа нараас эхлээд Монголоо гэсэн ноёд, баатрууд, эгэл түмний амьдрал, тэмцэл үхлийн тухай уншихад бүлх залгисан мэт горойж, бүлтийсэн нүднээс минь нулимс бөмбөрдөг, одоо ч гэсэн.
Өвөг дээдэс Монголынхоо төлөө тэмцэхдээ амиа үл хайрлажээ...

Зүрхий нь сугалан тамлаж
Зоосоор биеийг нь түлэхэд ч
Нойтон хомхой шоронд
Нойр хоолгүй тарчлаахад ч
Нүдэн дээр нь инээгээд
Нүгэлт хорыг амсуулахад ч
Голт зүрхнээс хайртай
Гэр бүлийнхнийг нь хядахад ч...
ХААН Монголын үр удамд
Харлахын тавилан бий ч
ХАС их орчлонгийн
Хатуу хуулин дор
Хамаг бүгдийг засаглах
ХӨХ Тэнгэрийн зарлигтайг
Харж чадсандаа тэд
Халуун амиа өргөхдөө,
Харамсаа нь үгүй
Хараагаа дальдруулаагүй
Хатан зоригоо мохоогоогүй
Хойчоо хамгаалан хойш ухраагүй.
Аман зохиолоор түүхээ тархинд нь урлаад
Амьдралд нь олсон мэдсэнээ амьдаар нь үлдээгээд
Хос алаг нүдээрээ нэг ч удаа үзээгүй
Хоёр мянгаад оны хөвгүүд охид бидэнд
Хожмын нэгэн өдөр төр улсаа мандуулах
Хосгүй их найдварыг өртөөлүүлэн хүргүүлээд
“Үндэс минь тасраагүй цагт, нанхиад чи сонс
Үр минь Монголоор овоглож байгаа цагт, манж чи сонс
Тал нутгийг түйвээх чадал чинь нэгэн цагт дутнаа
Тансаг сайхныг минь булаах тэнхээ чинь бас барагднаа
Чөтгөрийн их шунал чинь өөрийгөө хөнөөхийн цагт
Чөмөгтөө тулсан дарлал дундаас миний хүүхдүүд өндийнөө
Нутагт минь тээн аваачих бузар бүхнийг чинь устгаад
Нуга бут болгондоо жаргалыг тарих болно
Налгар тэр амар амгалангаар дэлхий дутах цагт
Нармай Монголыг ахин байгуулж ертөнцийг засаглана тэд”
Хэмээж нэгэнтээ сануулахдаа эцсийн амьсгалаа цуглуулж
Хан Тэнгэрийн уудамд харцаа нэгэнтээ бэлчээгээд
Санаагаа шулуутгаж, найдвараа бадраагаад
Салж одсон байх даа, өвгөд минь, дээдсүүд минь.   

... Бидний амьдрал үнэндээ тэдний зүтгэлээр, тэдний амиар босгогдсон юм. Эрхэм хүндтэй ийм л үүрэг, энэ үеийн бидэнд тохиожээ, ЗАЛУУС АА.

Хүндэтгэсэн, 
2012 он